Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Нехемиа 3:26 - Ариун Библи 2004

26 Офелд амьдрагч сүмийн үйлчлэгчид Усны Хаалганы өмнө талаас зүүн тийш цухуйсан цамхаг хүртэл засвар хийв.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

26 Офелд амьдрагч сүмийн үйлчлэгчид Усны гулдан хаалганы өмнө талаас зүүн тийш цухуйсан цамхаг хүртэл засвар хийв.

Gade chapit la Kopi




Нехемиа 3:26
13 Referans Kwoze  

Харин сүмийн үйлчлэгчид Офелд амьдарч байсан. Зиха, Гишпа нар сүмийн үйлчлэгчдийг хариуцаж байв.


Бүх ард түмэн нэг хүн мэт, Усны Хаалганы урд талд байрлах талбайд цуглажээ. ЭЗЭНий Израильд өгсөн Мосегийн хуулийн номыг авчрахыг тэд гүүш Езрагаас гуйжээ.


Оргилуурын Хаалганы дэргэд тэд Давидын хотын шатаар чигээрээ дээш гарч, хэрмийн шатаар Давидын байшингийн дээгүүр зүүн зүгт Усны Хаалга уруу явав.


Тэр эрэгтэй, эмэгтэй, ойлгох чадвартай хүмүүсийн өмнө Усны Хаалганы урд талд байрлах талбайн өмнө өглөө эртээс үд дунд хүртэл түүнээс уншив. Бүх хүмүүс хуулийн номд анхааралтай хандаж байв.


Үүний дараа тэрээр Давидын хотын гадна Гихоны баруун тал дахь хөндийд гаднах хэрмийг босгож, Загасан Хаалганы үүд хүртэл үргэлжлүүлэн, Офелыг хүрээлүүлсэн бөгөөд хэрмийг маш өндөр барив. Дараа нь Иудагийн бүх бэхлэгдсэн хотуудад тэрээр цэргийн дарга нарыг байрлуулав.


Тэрээр ЭЗЭНий өргөөний дээд хаалгыг, мөн Офелын хэрмийн маш урт хэсгийг барьж босгов.


Үлдсэн хүмүүс болох тахилч нар, левичүүд, хаалгачид, дуучид, сүмийн үйлчлэгчид болон Бурханы хуулийг дагахаар өөрсдийгөө тэр газрын хүмүүсээс тусгаарласан бүх хүмүүс, тэдний эхнэрүүд, тэдний хөвгүүд ба охид, мэдлэгтэй ба ойлголттой бүхэн


Тиймээс хүмүүс гарч яваад, тэдгээрийг авчран, хүн бүр өөрийн дээвэр дээр, өөрсдийн хашаанууд болон Бурханы өргөөний хашаануудад, Усны Хаалга дахь талбайд, Ефраимын Хаалга дахь талбайд өөрсдөдөө зориулан майхнууд барьжээ.


Түүний дараа текоичууд цухуйсан их цамхгийн өмнө хэсэг ба Офелын хэрэм хүртэлх өөр нэг хэсэгт засвар хийв.


Өөрсдийн хотууд болон эзэмшил газартаа амьдрагсдын түрүүч нь тахилч нар, левичүүд, дуганы үйлчлэгчид болох израильчууд болой.


Учир нь орд харш хаягдан, их шуугиант хот мартагдан, хэрэм цамхгууд нь үүрд малын бэлчээр, хулангуудын хороо болно.


Swiv nou:

Piblisite


Piblisite