Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Нехемиа 3:15 - Ариун Библи 2004

15 Мизпагийн дүүргийн захирагч, Кол-хозегийн хүү Шаллум нь Оргилуурын Хаалгыг засварлав. Тэр үүнийг барьж, бүрээд, хаалгуудыг нь түгжээ, хаалтуудтай нь хамт байрлуулсан. Хааны цэцэрлэг дэх Шелагийн цөөрмийн хэрмийг Давидын хотоос уруудах шат хүртэл засварлав.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

15 Мизпагийн дүүргийн захирагч, Кол-хозегийн хүү Шаллум Оргилуурын гулдан хаалгыг засварлав. Тэр үүнийг сэргээн барьж, бүрээд, самбар, түгжээ, хөндлүүдийг нь суулгаж мөн хааны цэцэрлэг дэх Шелагийн цөөрмийн хэрмийг Давидын хотоос уруудах шат хүртэл засварлав.

Gade chapit la Kopi




Нехемиа 3:15
19 Referans Kwoze  

Яв. Силоамын (орчуулбал Илгээгдсэн) цөөрөмд угаа гэж хэлэхэд өнөөх хүн явав. Тэгээд угаагаад, хараатай болон эргэж иржээ.


—Энэ хүмүүс Шилоахын дөлгөөн урсгалт усыг үл тоомсорлон, Ремалиагийн хүүд болон Резинд баярлаж байна.


Оргилуурын Хаалганы дэргэд тэд Давидын хотын шатаар чигээрээ дээш гарч, хэрмийн шатаар Давидын байшингийн дээгүүр зүүн зүгт Усны Хаалга уруу явав.


Эсвэл Силоамын цамхаг унахад үхсэн тэдгээр арван найм нь Иерусалимд амьдардаг бүх хүнээс илүү өртөнгүүд байсан гэж та нар бодно уу?


Дараа нь Оргилуурын Хаалга ба Хааны цөөрөм уруу очсон ч тэнд миний уналга моринд явах газар үгүй байв.


Тэгэхэд Иеремиа Мизпа уруу Ахикамын хүү Гедалиа уруу явж, түүнтэй хамт уг нутагт үлдсэн хүмүүсийн дунд үлдэв.


Бет-хакхеремын дүүргийн захирагч, Рехабын хүү Малхиа Хаягдлын Хаалгыг засварлав. Тэр үүнийг барьж, хаалгуудыг нь түгжээ, хаалтуудтай нь байрлуулав.


Түүний хажууд Иерусалимын хагас дүүргийн захирагч, Халлохешийн хүү Шаллум өөрийн охидтойгоо засвар хийв.


Тэдний хажууд Иерусалимын хагас дүүргийн захирагч, Хурын хүү Рефаиа засвар хийв.


Тэдний хажууд гибеон хүн Мелатиа, меронотит хүн Иадон, Гибеоны болон Мизпагийн хүмүүс Евфрат мөрний тэртээх мужийн захирагчийн албан ёсны суудлын төлөө засвар хийв.


Гихоны усны дээд урсгалыг зогсоож, Давидын хотын баруун тал уруу урсгасан хүн нь Хезекиа байв. Хезекиа хийсэн бүгддээ амжилт олжээ.


Тэгээд хот уруу цөмрөн орсон бөгөөд хотын эргэн тойронд халдеичууд байсан хэдий ч бүх дайчид хааны цэцэрлэгийн хажуугийн хоёр хананы хооронд байх хаалгаар дамжин шөнөөр зугтав. Тэд Арабагийн замаар явжээ.


(Израилийн хөвгүүд Мизпад хүрч ирснийг Бениамины хөвгүүд сонсов.) Израилийн хөвгүүд —Энэ зэрлэг балмад үйлдэл хэрхэн болсныг бидэнд өчигтүн? хэмээн асуулаа.


Дараа нь Гилеадын нутгийг хамруулан, Данаас Беершеба хүртэлх бүх Израилийн хөвгүүд ирцгээн, ард олон ЭЗЭНий өмнө Мизпад нэг хүн мэт цугларав.


Тэгэхэд би тэдэнд —Та нар бидний байгаа муу нөхцөл байдлыг, Иерусалим эзгүйрч, дааман хаалгууд нь галд шатаагдсан байгааг харж байгаа биз дээ. Ирцгээ, Иерусалимын хэрмийг дахин босгоцгооё. Тэгвэл бид цаашид гутамшиг болохгүй гэв.


Түүний хажууд Мизпагийн захирагч, Иешуагийн хүү Езер нь Англе дахь зэвсгийн агуулахын өгсүүрийн өмнө талд өөр нэг хэсгийг засварлав.


Урган төлжиж байгаа ойгоо услахаар өөртөө зориулж усан сан байгуулсан.


Ингээд Давид тэр цайзад сууж, түүнийгээ Давидын хот хэмээн нэрлэх болов. Давид Миллогоос дотогш нь тойруулан барив.


Swiv nou:

Piblisite


Piblisite