Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Нехемиа 2:17 - Ариун Библи 2004

17 Тэгэхэд би тэдэнд —Та нар бидний байгаа муу нөхцөл байдлыг, Иерусалим эзгүйрч, дааман хаалгууд нь галд шатаагдсан байгааг харж байгаа биз дээ. Ирцгээ, Иерусалимын хэрмийг дахин босгоцгооё. Тэгвэл бид цаашид гутамшиг болохгүй гэв.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

17 Тэгэхэд би тэдэнд —Та нар бидний энэ байж байгаа муу байдлыг, Иерусалим эзгүйрч, гулдан хаалганууд нь галд шатаагдсан байгааг харж байгаа биз дээ. Ирцгээ, Иерусалимын хэрмийг дахин босгоцгооё. Тэгвэл бид цаашид гутамшиг болохгүй гэв.

Gade chapit la Kopi




Нехемиа 2:17
23 Referans Kwoze  

Түүгээр ч барахгүй, Би чамайг хажуугаар өнгөрөх бүхний нүдний өмнө, эргэн тойрны чинь үндэстнүүдийн дунд эзгүйрэл, зэмлэл болгоно.


Тэд надад —Энэ мужид олзноос үлдэгсэд нь туйлын зовлон зүдгүүр эдлэн басамжлагдаж байгаа бөгөөд Иерусалимын хэрэм нурж, түүний дааман хаалгууд нь галд шатжээ гэв.


Бид өөрсдийн хөршүүдэд буруутан, Бидний эргэн тойронд байгсдад доог тохуу болсон.


Хотын минь бүх охидоос болж миний нүд сэтгэлд минь шаналал авчирна.


Эзэн Иаковын бүх сууцыг залгиж, хэлтрүүлсэнгүй. Уур хилэндээ Тэрээр Иудагийн охины бүх бэхлэлтүүдийг нурааж, Газартай нь тэгшлэв. Тэр хаанчлал болон хан хөвгүүдийг нь бузарлалаа.


Би тэднийг газар дэлхийн бүх хаанчлалуудад аймшиг, бузар муу болгож, зэмлэл болон зүйр үг мэт, Миний тэднийг тарааж бутруулах бүх газрууд дахь элэг доог болон хараал болгоно.


Эзэн, Таныг буруутгасан буруутгалыг Бидний хөршүүдэд өвөрт нь долоо дахин илүүгээр буцаан өгөөч.


Та биднийг хөршүүдэд маань ичгүүр, Эргэн тойрныхонд маань элэглэл, тохуурхал болгодог.


Харин Аммон хүн Нахаш тэдэнд —Дараах журмаар би та нартай гэрээ байгуулна. Та нарын бүгдийн чинь баруун нүдийг ухаж аван, ингэснээрээ бүх Израиль дээр зэмлэл болгоё гэж хэлэв.


Тэгээд би шөнөөр Луут Худгийн зүг Хөндийн Хаалгаар гарч, Иерусалимын нураагдсан хэрмийг, галд шатаагдсан дааман хаалгуудыг ажин Хаягдлын Хаалга хүртэл явав.


Намайг хаашаа явж, юу хийснийг минь түшмэд мэдээгүй бөгөөд би иудейчүүдэд ч, тахилч нарт ч, язгууртнуудад ч, түшмэдэд ч, ажил хийсэн бусад хүмүүст ч юу ч хэлээгүй юм.


Мизпагийн дүүргийн захирагч, Кол-хозегийн хүү Шаллум нь Оргилуурын Хаалгыг засварлав. Тэр үүнийг барьж, бүрээд, хаалгуудыг нь түгжээ, хаалтуудтай нь хамт байрлуулсан. Хааны цэцэрлэг дэх Шелагийн цөөрмийн хэрмийг Давидын хотоос уруудах шат хүртэл засварлав.


Бид боол хэдий ч биднийг боолчлолд байхад бидний Бурхан биднийг орхисонгүй, харин ч Персийн хаадын өмнө бидэнд хайр энэрлээ үзүүлэн, биднийг дахин сэргээж, бидний Бурханы өргөөг босгон, түүний нурангийг сэргээн, бидэнд Иуда болон Иерусалимд хамгаалах хэрмийг өгчээ.


Та биднийг улс үндэстнүүдийн дунд зүйрлэл, Хүмүүсийн дунд шившиг болгосон.


Ингээд үндэстнүүд ЭЗЭНий нэрээс, Дэлхийн бүх хаад Таны алдраас эмээнэ.


Энэ нь хана хэрмээ барих өдөр болно. Тэр өдөр чиний хил хязгаар өргөсөх болно.


Swiv nou:

Piblisite


Piblisite