Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Нехемиа 2:1 - Ариун Библи 2004

1 Артаксеркс хааны хорьдугаар оны Нисан сард түүний өмнө дарс байсан бөгөөд би дарсыг авч хаанд барив. Би урьд нь түүний өмнө гунигтай байсангүй.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

1 Артаксеркс хааны хорьдугаар оны Нисан сард түүний өмнө дарс байлаа. Би дарсыг авч хаанд барив. Би урьд нь түүний өмнө гунигтай байсан удаагүй

Gade chapit la Kopi




Нехемиа 2:1
9 Referans Kwoze  

Эдгээр явдлын дараа, Персийн хаан Артаксерксын хаанчлалын үед Езра гарч ирэв. Езра нь Сераиагийн хүү, Сериа нь Азариагийн хүү, Азариа нь Хилкиагийн хүү,


Эзэн минь, би Танаас гуйж байна. Таны чих зарцынхаа залбиралд сонор байг. Таны нэрийг хүндлэн бишрэгч зарц нарынхаа залбиралд Таны чих сонор байж, Өөрийн зарцдаа энэ өдрийг амжилттай болгон хайрлаж, энэ хүний өмнө түүнд нигүүлслийг соёрхооч гэв. Тэгэхэд би хааны сөнч байв.


Хакалиагийн хүү Нехемиагийн үгс. Хорьдугаар оны Хислев сард намайг Суса ордонд байх үед


Ахашверош хааны арван хоёр дахь жилийн Нисан сар буюу нэгдүгээр сард Хаманы өмнө сар өдрийг товлохоор пур хэмээх шавгыг орхин Адар буюу арван хоёрдугаар сарыг шодов.


Израилийн хөвгүүдийн зарим нь, тахилч нарын зарим нь, левичүүд, дуучид, дааман хаалганы сахиулууд, сүмийн үйлчлэгчид Артаксеркс хааны долоо дахь онд Иерусалим уруу явцгаав.


ахлах сөнчийг сөнчийнх нь ажилд дахин оруулав. Тэрээр Фараоны гарт аягыг нь барьж өгчээ.


Миний гар дээр Фараоны аяга байх ба би усан үзмийг авч, Фараоны аяганд шүүсийг нь шахаж хийгээд, тэр аягаа Фараоны гарт өгч байлаа гэв.


Иерусалимыг сэргээн барьж босгохоор зарлиг гарах цагаас эхлээд Жонон Мессиа ирэх хүртэл долоон долоон хоног болон жаран хоёр долоон хоног байх болно гэдгийг чи мэдэж ухаар. Зовлонгийн цагт ч гэсэн Иерусалим хэрэм, далантайгаа сэргээн босгогдоно.


Артаксерксын өдрүүдэд Бишлам, Митредат, Табеел болон түүний бусад хамтрагчид нь Персийн Артаксеркс хаанд захидал бичсэн бөгөөд уг захидлын эх бичиг нь арамей хэлээр бичигдэж арамейгаас орчуулагдсан болно.


Swiv nou:

Piblisite


Piblisite