Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Нехемиа 12:43 - Ариун Библи 2004

43 Тэр өдөр тэд үлэмж тахилуудыг өргөсөн ба ихэд баясацгаав. Учир нь Бурхан тэдэнд их баяр хөөрийг өгсөн бөгөөд эмэгтэйчүүд болон хүүхдүүд ч хүртэл баясацгаав. Тиймээс Иерусалимын баяр хөөр алсаас сонсогдож байв.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

43 Тэр өдөр тэд үлэмж тахилуудыг өргөсөн ба ихэд баярлацгаав. Учир нь Бурхан тэдэнд их баяр хөөрийг өгсөн бөгөөд эмэгтэйчүүд болон хүүхдүүд ч хүртэл баярлацгаав. Тиймээс Иерусалимын баяр хөөр алсаас сонсогдож байв.

Gade chapit la Kopi




Нехемиа 12:43
29 Referans Kwoze  

Хүмүүс чанга дууаар шуугиж, чимээ нь алсад сонсогдож байсан учир хүмүүс баяр хөөрийн шуугианаас хүмүүсийн уйлах дууг ялгаж чадахгүй байв.


Учир нь ЭЗЭН Та хийсэн зүйлсээрээ намайг баярлуулсан бөгөөд Би Таны гарын үйлсийн улмаас баясгалантайгаар дуулна.


Тэгээд онгон охин, мөн залуу ба хөгшин хүн хамтдаа бүжиглэн баярлана. Учир нь Би тэдний гашуудлыг баяр хөөр болгож, тэднийг тайвшруулан, зовлонгийнх нь оронд тэдэнд баяр хөөрийг өгнө.


Та нарын дунд хэн нэгэн нь зовлон эдэлж байна уу? Тэр нь залбираг. Хэн нэгэн нь хөгжилтэй байна уу? Тэр нь магтан дуулаг.


дуулал, магтуу ба сүнслэг дуунуудаар нэг нэгэнтэйгээ ярилцаж, Эзэнд хандаж зүрхэндээ дуулж, ая дуу зохиогтун.


Тиймээс одоо та нар гунигтай байгаа боловч Би та нартай дахин уулзана. Та нарын зүрх баярлана. Та нарын баяр баясгаланг хэн ч та нараас булаахгүй.


Харин ахлах тахилч нар, хуулийн багш нар Түүний үйлдсэн гайхамшигт зүйлсийг болон сүм дотор —Давидын Хүүд Хосанна! гэж хашхиралдах хүүхдүүдийг хараад ихэд дургүйцэн


Түүний өмнө хойно нь явж буй хурсан олон —Давидын Хүүд Хосанна! Эзэний нэрээр Ирэгч нь ерөөлтэй еэ! Хамгийн дээдэд Хосанна! гэж хашхиралдаж байлаа.


баяр хөөр болон баяр баясгалангийн дуу, сүйт залуу болон сүйт бүсгүйн дуу буюу “ЭЗЭН сайн, Түүний хайр энэрэл үүрдийн учраас түмэн цэргийн ЭЗЭНд талархлыг өргөгтүн” гэж хэлэх хүмүүсийн дуу сонсогдоно. Мөн ЭЗЭНий өргөөнд талархлын тахилуудыг авчрах хүмүүсийн дуу сонсогдох болно. Учир нь анх байсан шиг нь Би газар нутгийн сайн сайхныг сэргээнэ» гэж ЭЗЭН айлдаж байна.


Сионд гашуудагсдад үнсний оронд цэцгийн хэлхээг өгч, гашуудлын оронд баяр хөөрийн тос, гаслант сүнсний оронд магтаалын хувцас соёрхохын тулд илгээсэн юм. Иймээс Түүнийг алдаршуулахын тулд тэднийг үнэн зөвийн царснууд, ЭЗЭНий суулгац гэж нэрлэх болно.


ЭЗЭН бол миний хүч чадал, миний бамбай юм. Зүрх минь Түүнд итгэдэг бөгөөд би тусыг нь хүртсэн. Тиймээс зүрх сэтгэл минь баярладаг бөгөөд Өөрийн дуугаар би Түүнд талархах болой.


Тэгээд миний толгой намайг тойрсон дайснуудын минь дээр өргөмжлөгдөж, Би Түүний майханд баяр хөөртэйгөөр өргөлүүдээ өргөнө. Би дуулна. Тийм ээ, би ЭЗЭНд магтаалуудыг дуулна.


Түүнийг дуугүй байхад хэн буруушааж чадах вэ? Тэрээр нүүрээ нуухад үндэстэн, хувь хүний хэн нь тэгвэл Түүнийг харж чадах вэ?


Иуда болон Иерусалимын бүх хүмүүс Иехошафатаар тэргүүлүүлэн Иерусалим уруу баяр хөөртэйгөөр буцжээ. Учир нь ЭЗЭН тэднийг дайсных нь ялагдалд баярлуулсан юм.


Бүх иудачууд өөрсдийн нялх үрс, эхнэрүүд, хүүхдүүдийн хамт ЭЗЭНий өмнө зогсож байв.


Тэгээд долдугаар сарын хорин гурав дахь өдөр тэрээр ард түмнээ майхан, майхан уруу нь буцаав. Өөрийн ард түмэн Израильд болон Давид, Соломон нарт үзүүлсэн ЭЗЭНий сайн сайханд баярлан хөөрч, сэтгэлдээ жаргалтайгаар тэд явцгаав.


ЭЗЭНий гэрээний авдрыг хуаранд авчрахад, газар доргитол бүх Израиль уухайлан хашхирав.


Мөн баярлан баясах өдөрт, тогтоогдсон найр наадмуудад сарын эхний өдөрт чи шатаалт тахилуудынхаа дээр, эвийн тахилуудынхаа өргөлүүд дээр бүрээнүүдийг үлээх ёстой. Тэдгээр нь чиний Бурханы өмнө та нарын сануулга мэт байх ажгуу. Би бол та нарын Бурхан ЭЗЭН мөн гэлээ.


Маасеиа, Шемаиа, Елеазар, Уззи, Иехоханан, Малхиа, Елам ба Езер нар бас тийн үйлдэв. Дуучид өөрсдийн удирдагч Иезрахиатай хамт дуулав.


Би баярлаж, Таны дотор баясна. Хамгийн Дээд Нэгэн, би Таны нэрд магтаалыг дуулна.


Иерусалимын хэрмийн зориулалт дээр тэд левичүүдийг бүх газруудаас нь хайж, лир хөгжим, босоо ятга, цан хөгжмөөр даган хөгжимдөх дуунууд ба талархлын магтуутай, баяр хөөртэйгөөр зориулалтыг тэмдэглэхийн тулд тэднийг Иерусалимд авчрав.


Swiv nou:

Piblisite


Piblisite