Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Нехемиа 12:39 - Ариун Библи 2004

39 Ефраимын Хаалга дээгүүр, Хуучин Хаалга, Загасны Хаалга, Хананелын Цамхаг ба Зуутын Цамхгаар дамжин, Хонины Хаалга хүртэл яваад тэд Харуулын Хаалган дээр зогсоцгоов.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

39 Ефраимын гулдан хаалга дээгүүр, Хуучин гулдан хаалга, Загасны гулдан хаалга, Хананелын цамхаг ба Зуутын цамхгаар дамжин, Хонины гулдан хаалга хүртэл яваад тэд Харуулын гулдан хаалган дээр зогсоцгоов.

Gade chapit la Kopi




Нехемиа 12:39
12 Referans Kwoze  

Тэгээд тэргүүн тахилч Елиашиб өөрийн ах дүү тахилч нарын хамт босоцгоон, Хонины хаалгыг барив. Тэд түүнийг ариусган, хаалгуудыг нь байрлуулав. Тэд Зуутын Цамхаг хүртэлх хэрэм болон Хананелын Цамхгийг ариусгав.


Тиймээс хүмүүс гарч яваад, тэдгээрийг авчран, хүн бүр өөрийн дээвэр дээр, өөрсдийн хашаанууд болон Бурханы өргөөний хашаануудад, Усны Хаалга дахь талбайд, Ефраимын Хаалга дахь талбайд өөрсдөдөө зориулан майхнууд барьжээ.


Пасеагийн хүү Иоиада болон Бесодеиагийн хүү Мешуллам нар Хуучин хаалгыг засав. Тэд үүний яс модыг тавьж хаалгуудыг нь түгжээ, хаалтуудтай нь байрлуулав.


Хассенаахын хөвгүүд Загасны Хаалгыг барив. Тэд үүний яс модыг тавьж дааман хаалгуудыг нь түгжээ, хаалтуудтай нь байрлуулав.


Узаин хүү Палал харуулын талбайн дэргэдэх хааны дээд байшингаас цухуйсан цамхаг ба Англегийн өмнө талд засвар хийв. Түүний дараа Парошийн хүү Педаиа засвар хийв.


Тэгээд Израилийн хаан Иехоаш Ахазиагийн ач, Иехоашийн хүү Иудагийн хаан Амазиаг Бет-шемешт олзлон аваад, Иерусалимд ирж, Иерусалимын хэрмийг Ефраимын Дааман Хаалганаас Булангийн Дааман Хаалга хүртэл буюу дөрвөн зуун тохой газрыг нураав.


Иерусалимын хонины хаалганы дэргэд еврейгээр Бетзада гэдэг цөөрөм байдаг. Тэнд таван саравч байдаг бөгөөд


ЭЗЭН тунхаглаж байна. “Тэр өдөр Загасны Дааман хаалганаас хашхирах дуу, Хоёрдугаар Дүүргээс гашуудал, толгодоос чанга нижигнээн сонсогдох болно.


Тэр үед Вавилоны хааны их цэрэг Иерусалимыг бүсэлж байсан бөгөөд эш үзүүлэгч Иеремиа Иудагийн хааны гэр, харуулын хашаанд түгжигдсэн байв.


“Үзэгтүн, ЭЗЭНд зориулж Хананелын цамхгаас Булангийн Дааман Хаалга хүртэл хот дахин баригдах өдрүүд ирж байна” гэж ЭЗЭН тунхаглаж байна.


Тэгээд найрал дууны хоёр хэсэг Бурханы өргөөнд байраа эзэлцгээв. Би болон надтай хамт буй түшмэдийн хагас нь ч мөн тийн үйлдэв.


Swiv nou:

Piblisite


Piblisite