Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Нехемиа 11:30 - Ариун Библи 2004

30 Заноа, Адуллам болон тэдний тосгодод, Лахиш болон түүний талбайнууд, Азека болон түүний гацаануудад байв. Тиймээс тэд Беершебагаас Хинномын хөндий хүртэл хуарагнав.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

30 Заноа, Адуллам болон тэдний тосгодод, Лахиш болон түүний талбайнууд, Азека болон түүний гацаануудад байв. Тиймээс тэд Беершебагаас Хинномын хөндий хүртэл хуарагнав.

Gade chapit la Kopi




Нехемиа 11:30
18 Referans Kwoze  

Эндээс уг хил дэх Бен-хинномын хөндийгөөр өгсөж, өмнөд зүгт иебусчуудын бэл уруу (энэ нь Иерусалим юм) хүрч, тэндээсээ тэр нь Рефаимын хөндийн хойд зах дахь, Хинномын хөндийн баруунтайд орших уулын оройг хүртэл өгсдөг аж.


Иймээс Иерусалимын хаан Адони-зедек нь Хеброны хаан Хохам, Иармутын хаан Пирам, Лахишийн хаан Иафиа болон Еглоны хаан Дебир нарт үг илгээн —


Марешагийн оршин суугч аа, Би эзэмшигч нэгнийг та нар дээр авчирна. Израилийн яруу алдар нь Адулламд орж ирэх болно.


Тэд өөрсдийн хөвгүүд ба охидыг Молехт зориулан гал дундуур өнгөрүүлэхийн тулд Бен-хинномын хөндий дэх Баалын мөргөлийн өндөрлөгүүдийг барьдаг. Би тэдэнд үүнийг тушаагаагүй бөгөөд Иудагаар нүгэл үйлдүүлэхийн тулд тэд энэ жигшүүрт зүйлийг хийх нь Миний оюун бодолд ч орсонгүй.


Тийм учраас, үзэгтүн, энэ газар Тофет буюу Бен-хинномын хөндий гэж дахин нэрлэгдэхээ больж, харин Аллагын хөндий гэж нэрлэгдэх өдрүүд ирж байна» гэж ЭЗЭН тунхаглаж байна.


Тэгээд Потшерт дааман хаалганы орох үүдний дэргэдэх Бен-хинномын хөндийд очиж, Миний чамд хэлдэг үгсийг тэнд тунхагла.


Дараа нь Рабшаке буцаж ирээд, Ассирийн хаан Лахишийг орхисныг сонсоод, түүнийг Либнагийн эсрэг дайтаж байхад нь олов.


Ханун болон Заноагийн оршин суугчид Хөндийн Хаалгыг засав. Тэд үүнийг барьж, хаалгуудыг нь түгжээ, хаалтуудтай нь хамт байрлуулсан ба Хаягдлын Хаалга хүртэл нэг мянган тохой хэрмийг засварлав.


Тэр бас Хинномын хүүгийн хөндийд буй Тофетыг бузарласан нь ямар ч хүн өөрийн хүү, эсвэл охиноо Молехт зориулан гал дундуур гаргахгүй байхын тулд юм.


Тэгээд уг хил Рефаимын хөндийн хойно байдаг Бен-хинномын хөндийд орших уулын хормой хүртэл уруудаад, иебусчуудын бэлийн өмнөд талаар дамжин Хинномын хөндий болон Ен-рогел уруу үргэлжилж байв.


Лахиш, Бозкат ба Еглон,


Либнагийн хаан нэг, Адулламын хаан нэг,


Абрахам өглөө эртлэн босож, талх болон туламтай ус авч, Хагарын мөрөнд үүрүүлээд, хүүтэй нь хамт явуулжээ. Хагар тэндээс гарч, Бершибагийн зэлүүд талаар тэнүүчлэн явав.


Эдгээр нь Ишмаелын хөвгүүд байсан бөгөөд тосгон суурин, овгийнхоо дагуу арван хоёр овгийн удирдагчдын нэрс ажээ.


Ен-риммонд, Зорад Иармутад,


Бениамины хөвгүүд мөн Гебагаас урагш, Михмаш болон Аиад, Бетел болон түүний гацаануудад амьдрав.


Swiv nou:

Piblisite


Piblisite