Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Нехемиа 11:3 - Ариун Библи 2004

3 Эдгээр нь Иерусалимд амьдарч байсан, мужуудын тэргүүнүүд юм. Харин Иудагийн хотуудад израильчууд, тахилч нар, левичүүд, сүмийн үйлчлэгчид болон Соломоны зарц нарын үр удмынхан өөрсдийн хотууддаа хүн бүр өөрийн өмчөөр амьдарч байв.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

3 Эдгээр нь Иерусалимд амьдарч байсан, аймгуудын тэргүүнүүд юм. Харин Иудагийн хотуудад израильчууд, тахилчид, левичүүд, сүмийн үйлчлэгчид ба Соломоны зарц нарын үр удмынхан өөрсдийн хотуудад хүн бүр өмчлөн авсандаа амьдарч байв.

Gade chapit la Kopi




Нехемиа 11:3
14 Referans Kwoze  

Тахилч нар, левичүүд, хаалгачид, дуучид, ард түмний зарим нь, сүмийн үйлчлэгчид болон бүх Израиль өөрсдийн хотуудад амьдарч байсан. Тэгээд долдугаар сар болоход Израилийн хөвгүүд өөрсдийн хотууддаа байлаа.


Сүмийн үйлчлэгчид нь Цихагийн хөвгүүд, Хасуфагийн хөвгүүд, Таббаотын хөвгүүд,


Вавилоны хаан Небухаднезарын Вавилон уруу авч одсон цөлөгдөгсдийн олзноос Иерусалим, Иуда уруу, өөр өөрийн хот уруу буцсан, мужийн хүмүүс нь эдгээр болно.


Израилийн бусад нь тахилч нар ба левичүүдээс Иудагийн бүх хотуудад, хүн бүр өөрийн өв дээр амьдарч байв.


Эдгээр нь Вавилоны хаан Небухаднезарын авч явсан цөллөгийн олзлогдогсдоос ирсэн мужийн хүмүүс юм. Тэд Иерусалим ба Иуда уруу, өөр өөрийн хот уруу буцаж ирсэн.


Тэгээд тахилч нар болон левичүүд, ард түмнээс зарим нь, дуучид, хаалгачид болон сүмийн үйлчлэгчид өөрсдийн хотуудад суусан бөгөөд бүх израильчууд өөрсдийн хотуудад амьдарцгаав.


Иудагийн хөвгүүдийн зарим нь болон Бениамины зарим хөвгүүд Иерусалимд амьдарч байв. Иудагийн хөвгүүдээс Перезийн хөвгүүдээс, Махалалелын хүү, Шефатиагийн хүү, Амариагийн хүү, Зехариагийн хүү, Уззиагийн хүү Атаиа,


Тэд Зеруббабел, Иешуа, Нехемиа, Азариа, Раамиа, Нахамани, Мордехаи, Билшан, Мисперет, Бигваи, Нехум, Баана нартай хамт ирсэн юм. Израилийн ард түмний эрчүүдийн тоо гэвэл


Тахилч нар нь: Иешуагийн гэрийн Иедиагийн хөвгүүд есөн зуун далан гурав,


Левичүүд нь: Ходевагийн хөвгүүдээс Кадмиелын, Иешуагийн хөвгүүд далан дөрөв байв.


Сүмийн үйлчлэгчид нь: Зихагийн хөвгүүд, Хасуфагийн хөвгүүд, Таббаотын хөвгүүд,


Swiv nou:

Piblisite


Piblisite