Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Нехемиа 10:35 - Ариун Библи 2004

35 бөгөөд тэд жил бүр газрынхаа үр жимсний дээжийг болон мод бүрийн бүх анхны үр жимснүүдийг ЭЗЭНий өргөөнд авчрахын тулд юм.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

35 Бид жил бүр газрынхаа үр жимсний дээжийг болон мод бүрийн бүх анхны үр жимсийг ЭЗЭНий өргөөнд авчрахыг

Gade chapit la Kopi




Нехемиа 10:35
13 Referans Kwoze  

ЭЗЭН Бурханаас чинь чамд өгч буй тэр газрын хөрснөөс ургуулж авсан бүх ургацынхаа дээжээс хэсгийг авч, сагсанд хийгээд, чиний Бурхан ЭЗЭН Өөрийн нэрийг байлгахаар сонгож авсан тэр газар уруу аваачиж,


Чи газрынхаа анхны үр жимсний дээжийг өөрийн Бурхан ЭЗЭНий гэрт авчир. Чи ишгийг эхийнх нь сүүнд бүү чана.


Шинэ тосны хамгийн сайн бүхнийг, шинэ дарс болон үр тарианы хамгийн сайн бүхнийг, тэдний ЭЗЭНд өгдөг юмсын анхны үр жимснүүдийг Би чамд өглөө.


Чи газрынхаа анхны үр жимсний дээжийг өөрийн Бурхан ЭЗЭНий гэрт авчир. Чи ишгийг эхийнх нь сүүнд бүү чана гэв.


Гэвч чи өөртэйгөө хамт бас өөрийн эцгийн овог, өөрийн ах дүү болох Левийн овгийг авчир. Энэ нь чи болон хөвгүүд чинь чамтай хамт гэрчлэлийн майхны өмнө байх зуур тэд чамтай хамтран, чамд үйлчлэхийн тулд билээ.


Төрөл бүрийн бүх анхны үр жимсний дээж нь, та нарын бүх хандив дотроос төрөл бүрийн аливаа хандив нь тахилч нарт зориулагдах ёстой. Та нарын гэрийн дээр ерөөлийг буулгахын тулд та нар зуурсан гурилынхаа дээжийг ч бас тахилчид өгөх ёстой.


эсвэл хуурамчаар тангарагласан аливаа зүйлийг нөхөн төлөх ёстой. Тэр түүний нөхөн төлбөрийг бүрэн хийн, түүн дээрээ дахиж тавны нэгийг нь нэмээд үүнийг өөрийн гэмийн төлөөх тахилыг өргөх өдрөө уг эзэнд нь өгөх болой.


Тэгээд тэр гэмийн төлөөх тахилд зориулан та нарын үнэлгээний дагуу сүргээс согоггүй нэг хуцыг ЭЗЭНд өөрийн гэмийн төлөөх тахил болгон тахилчид авчраад,


Би түлээний хангалт болон анхны үр жимсэнд тодорхой цагийг тогтоов. Бурхан минь, сайны төлөө намайг санаач!


Swiv nou:

Piblisite


Piblisite