Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Нехемиа 1:9 - Ариун Библи 2004

9 Харин хэрэв та нар Над уруу эргэж, Миний тушаалуудыг сахиж биелүүлэх аваас та нараас тараагдагсад тэнгэрийн хамгийн алс хэсэгт байсан ч Би тэднийг тэндээс цуглуулж, Өөрийн нэрийг байлгах гэж Миний сонгосон тэр газартаа аваачна” гэсэн.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

9 Харин та нар Над уруу эргэж, Миний тушаалуудыг сахин мөн үйлдвэл, та нар тэнгэрийн хамгийн алс хэсэгт туугдан тараагдсан байсан ч Би та нарыг тэндээс цуглуулж, нэрээ байлгах гэж Өөрийн сонгосон тэр газартаа аваачна” гэсэн билээ.

Gade chapit la Kopi




Нехемиа 1:9
28 Referans Kwoze  

Үзэгтүн, Өөрийн уур, хилэн хийгээд их зэвүүцлээр тэднийг зайлуулсан бүх нутгаас Би тэднийг цуглуулна. Би тэднийг энэ газарт буцаан авчирч, тэднийг аюулгүй амьдруулна.


Тэр тэнгэр элч нараа их бүрээн дуугаар илгээхэд тэд сонгогдогсдыг нь тэнгэрийн нэг хязгаараас нөгөө хязгаар хүртэл дөрвөн салхинаас цуглуулах болно.


Би тэднийг үндсээр нь тастасны дараа Би тэднийг дахин энэрнэ. Би тэднийг буцаагаад хүн нэг бүрийг өөрийнх нь өв уруу, өөрийнх нь нутаг уруу авчирна.


Бутарсан израильчуудыг цуглуулагч Эзэн БУРХАН тунхаглаж байна. “Аль эрт цугларсан хүмүүс дээр Би өөр хүмүүсийг цуглуулна”.


ЭЗЭН Иерусалимыг босгон барьдаг. Тэрээр Израилийн таран бутрагсдыг цуглуулдаг.


Иерусалим дахь Бурханы энэ өргөөг устгах ч юм уу, өөрчлөх гэж оролдсон аливаа хаан, эсвэл ард түмнийг Өөрийн нэрийг энд орших газар болгосон Бурхан устгах болтугай. Дариус би энэхүү зарлигийг гаргав. Энэхүү зарлигийг бүрэн чармайлттайгаар гүйцэтгэгтүн!”.


Харин та нарын Бурхан ЭЗЭН Өөрийнхөө нэрийг тавин, Өөрөө суухаар танай овгуудаас сонгох тэр газрыг та бүхэн хайж, тэнд та нар оч.


«Учир нь Би та нарыг үндэстнүүдээс гаргаж, та нарыг хамаг нутгуудаас цуглуулж, та нарыг эх нутагт чинь аваачих болно.


Үндэстнүүд ээ, ЭЗЭНий үгийг сонсож, алс холын эргүүдэд тунхаглан, “Израилийг тараасан Нэгэн түүнийг цуглуулан, хоньчин хонин сүргээ хамгаалдаг шиг түүнийг хамгаална” гэж хэлцгээ.


Тэр үндэстнүүдийн төлөө тугийг өргөн, газрын дөрвөн зүгээс Израилийн цөлөгдсөн хүмүүс, Иудагийн бутрагсдыг цуглуулна.


Бидний Бурхан ЭЗЭН, биднийг аварч, Таны ариун нэрд талархал өргүүлэхээр болон Таны магтаалд бахархуулахаар Биднийг үндэстнүүдийн дундаас цуглуулаач.


ЭЗЭН түүнд —Миний өмнө хийсэн чиний залбирал ба хүсэлтийг Би сонслоо. Миний нэрийг энд үүрд мөнхөд тавьснаар чиний барьсан энэ өргөөг Би ариусган тусгаарлалаа. Миний мэлмий, миний зүрх сэтгэл үргэлж энэ газарт байх болно.


«Итгэлгүй хүүхдүүд ээ, буцаж ирэгтүн» гэж ЭЗЭН тунхаглаж байна. «Учир нь Би та нарт ЭЗЭН бөгөөд Би та нарыг хотоос нэгийг, ургаас хоёрыг авч, Сион ууланд авчирна».


Тэгээд “Бидний авралын Бурхан аа, биднийг авраач. Таны ариун нэрэнд талархлыг, Таны магтаал дотор алдрыг өргөхөөр биднийг цуглуулж, үндэстнүүдээс чөлөөлж өгөөч” гэж хэлэгтүн.


Хэрэв ЭЗЭН Бурхан чинь нэрээ тавихаар сонгосон тэр газар чамаас хэтэрхий хол байвал миний чамд тушаасан ёсоор ЭЗЭНий өгсөн мал сүргээс нядалж, хотынхоо дотор хүссэнээрээ идэж болно.


мөн тэднийг олзолсон дайснуудын нутагт тэд Тань уруу эргэж, эцэг өвгөдөд нь Таны өгсөн газар, Таны сонгосон хот, Таны нэрд зориулж миний барьсан энэ өргөө уруу Танд хандан залбирвал,


Өрнө хийгээд дорноос, Өмнөд хийгээд умраас, Нутаг бүрээс цуглуулсан.


Тэр өдөр ЭЗЭН Евфратын цутгалангаас Египетийн горхи хүртэл нүдэж эхэлнэ. Израилийн хөвгүүд ээ, та нар нэг нэгээрээ цуглана.


ЭЗЭН ингэж айлдаж байна. “Үзэгтүн, хойд зүгийн нутгаас хүмүүс ирж байгаа бөгөөд нэгэн агуу том үндэстэн газар дэлхийн алс хэсгүүдээс босож ирэх болно.


Тиймийн тулд Израилийн гэрт өгүүл. “Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна. «Гэмшиж, өөрсдийн шүтээнүүдээс эргэж, өөрсдийн хамаг жигшүүрт зүйлсээс нүүрээ буруул.


Хэрэв та нар Миний тогтоолууд дотор алхаж, Миний тушаалуудыг сахин, тэдгээрийг биелүүлбэл,


Чиний өмнө миний тавьсан ерөөл хараал буюу энэ бүхэн чамд тохиолдон, ЭЗЭН Бурхандаа хөөгдөж, очсон бүх улсынхаа дотор чи энэ бүхнийг зүрхэндээ санаваас,


Түмэн цэргийн ЭЗЭН ингэж айлдаж байна. «Үзэгтүн, Би Өөрийн ард түмнийг наран ургах газраас, наран шингэх газраас аврах гэж байна.


Swiv nou:

Piblisite


Piblisite