Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Нехемиа 1:2 - Ариун Библи 2004

2 миний ах дүүсийн нэг болох Ханани болон хэсэг хүмүүс Иудагаас ирцгээлээ. Амь хэлтрэн, олзноос үлдсэн иудейчүүдийн тухай болон Иерусалимын тухай би тэднээс асуув.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

2 миний ах дүүсийн нэг болох Ханани, Иудагийн хүмүүстэй хамт ирцгээлээ. Амь мултрагсад, олзлолоос үлдсэн иудейчүүдийн талаар мөн Иерусалимын байдлыг би тэднээс асуулаа.

Gade chapit la Kopi




Нехемиа 1:2
12 Referans Kwoze  

би өөрийн дүү Ханани ба цайзын жанжин Хананиаг Иерусалимыг хариуцуулахаар тавив. Учир нь тэр итгэмжит хүн бөгөөд бусад олон хүмүүсээс илүүгээр Бурханаас эмээдэг хүн байв.


Тэгээд та нарын доторх зугтаагчид нь олзлогдон хүргэгдсэн үндэстнүүдийнхээ дунд Намайг санана. Надаас эргэсэн тэдний завхай сэтгэлээс, шүтээнүүдийнхээ араас садарлах тэдний нүднээс болж Би хэрхэн шаналсныг санана. Тэд өөрсдийн үйлдсэн хорон муу үйлс, өөрсдийн бүх жигшүүрийн улмаас өөрсдийгөө жигших болно.


Түүгээр барахгүй тэдний амьд үлдэгсэд нь зугтсан үед ч, тэд хөндийн тагтаанууд адил хүн бүр өөрсдийн гэм бурууд гашуудан, ууланд байх болно.


Египетийн нутагт амьдрахаар тийшээ орсон Иудагийн үлдэгсдэд буцаж ирж, амьдрахыг хүсэж буй Иудагийн нутаг уруугаа буцах ямар ч дүрвэгсэд, эсвэл амьд үлдэгсэд байхгүй. Учир нь оргодлоос өөр хэн ч буцаж ирэхгүй»” гэж айлдав.


бид дахин Таны тушаалуудыг зөрчиж, эдгээр жигшүүрт зүйлсийг үйлдэгч ард түмнүүдтэй ураг төрөл болно гэж үү? Биднийг устгах хүртлээ үлдэгсэд ч үгүй, зугтах хүн ч үгүй болтол нь Та бидэнд битгий хилэгнээч.


Сиддимийн хөндий давирхайт нүхээр дүүрэн байсан бөгөөд Содом, Гоморрагийн хаадыг зугтахад цэргүүд нь түүнд унаж, үлдсэн нь уул уруу зугтацгаав.


Тэгээд тэрээр бүх Иерусалимыг болон бүх ахмадууд, бүх хүчирхэг зоригт эрсийг буюу арван мянган олзлогсдыг, мөн бүх гар урчууд ба дархчуудыг цөллөг уруу авч явжээ. Нутгийн үгээгүй ядуу хүмүүсээс өөр ямар ч хүн үлдсэнгүй.


Гэвч бие хамгаалагчдын ахмад тэр газрын үгээгүй ядуучуудаас заримыг усан үзмийн цэцэрлэгч болон газар хагалагчаар үлдээв.


Swiv nou:

Piblisite


Piblisite