Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Нахум 3:7 - Ариун Библи 2004

7 Чамайг харах хүн бүхэн чамаас зайлан, «Ниневе сүйтгэгдсэн! Түүний төлөө хэн гашуудах вэ?» гэж хэлнэ. Чамайг тайвшруулагчдыг Би хаанаас хайх вэ?”.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

7 Чамайг харах хүн бүхэн чамаас зайлан, «Ниневе сүйтгэгдсэн! Түүний төлөө хэн гашуудах вэ?» гэж хэлнэ. Чамайг тайвшруулагчдыг Би хаанаас хайх вэ?”

Gade chapit la Kopi




Нахум 3:7
12 Referans Kwoze  

Иерусалим аа, үнэндээ хэн чамайг өрөвдөх юм бэ? Хэн чиний төлөө гашуудах вэ? Эсвэл чиний сайн сайхны талаар асуух гэж хэн эргэх вэ?”.


Ийм хоёр юм чам дээр уналаа. Чиний төлөө хэн гашуудах вэ? Эвдрэл, сүйрэл, өлсгөлөн, илд. Хэрхэн Би чамайг тайвшруулах вэ?


Тэд түүний тарчлалаас айсандаа зайдуу зогсоод —Агуу хот, хүчит хот Вавилон золгүй еэ, золгүй еэ! Цагийн дотор шийтгэл чинь ирлээ гэцгээнэ.


Чамайг би хэрхэн зэмлэх вэ? Иерусалимын охин оо, чамайг би юутай зүйрлүүлэх вэ? Сионы онгон охин оо, чамайг тайтгаруулж байхдаа чамайг би юутай адилтгах вэ? Учир нь чиний сүйрэл далай шиг уудам аж. Хэн чамайг эдгээж чадах вэ?


Бид Вавилоныг эдгээх л байсан, гэвч тэрээр эдгээгүй. Түүнийг орхиод, бүгдээрээ өөрсдийн нутаг уруу явцгаая. Учир нь түүний шүүлт тэнгэрт хүрч, үүлс уруу өргөгдөв.


Тэдний эргэн тойронд байсан бүх Израиль тэдний хашхирах дуунаас болж зугтжээ. Учир нь тэд —Газар биднийг залгиж болзошгүй гэцгээж байв.


Ниневегийн зөн. Елкош хүн Нахумын үзэгдлийн ном.


Тийм учраас түмэн цэргийн ЭЗЭН, Израилийн Бурхан ингэж айлдаж байна. «Үзэгтүн, Би Ассирийн хааныг шийтгэсэн шигээ Вавилоны хаан болон түүний газар нутгийг шийтгэх гэж байна.


Тэр Өөрийн мутрыг умардын эсрэг сунган, Ассирийг устгаж, Ниневег эзгүйрүүлэн, цөл мэт хатаана.


Swiv nou:

Piblisite


Piblisite