Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Нахум 3:18 - Ариун Библи 2004

18 Өө, Ассирийн хаан аа. Чиний хоньчид унтаж, чиний язгууртнууд хэвтэж байна. Чиний ард түмэн уулсаар тарсан бөгөөд тэднийг цуглуулан авчрах хэн ч алга.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

18 Өө, Ассирийн хаан аа. Чиний хоньчид унтаж, Язгууртнууд чинь хэвтэж байна. Чиний ард түмэн уулсаар тарсан агаад Тэднийг цуглуулан авчрах хэн ч алга.

Gade chapit la Kopi




Нахум 3:18
13 Referans Kwoze  

Микаиа хариуд нь —Бүх Израиль хоньчингүй хоньд мэт уулсын оройгоор тархан явахыг би харсан билээ. ЭЗЭН айлдахдаа “Тэдэнд эзэн байхгүй. Тэд бүгд өөр өөрсдийн гэр уруу амар тайван харьцгааг” гэв хэмээн өчлөө.


“Би түүний ноёд, түүний мэргэд, түүний захирагчид, түүний удирдагчид болон хүчит эрсийг нь согтооно. Ингэснээр тэд мөнхийн нойроор нойрсож, сэрэхгүй” гэж түмэн цэргийн ЭЗЭН гэдэг Хаан тунхаглаж байна.


Тийм учраас түмэн цэргийн ЭЗЭН, Израилийн Бурхан ингэж айлдаж байна. «Үзэгтүн, Би Ассирийн хааныг шийтгэсэн шигээ Вавилоны хаан болон түүний газар нутгийг шийтгэх гэж байна.


Хүн бүр хөөгдсөн бөхөн гөрөөс, эзэнгүй хонь мэт өөрийн хүмүүс уруугаа эргэж, төрөлх нутаг уруугаа зугтана.


Дэлхийн хаад, агуу хүмүүс, мянгатын дарга нар, баячууд, хүчтэнүүд, боол хийгээд чөлөөт хүн бүр агуй болоод уулсын хавцалд нуугдацгааж,


Тэд халсан хойно Би тэдний найрыг хийж, тэднийг баярлуулан хөөргөж, үүрдийн нойроор нойрсуулж, сэрээхгүйн тулд тэднийг согтооно” гэж ЭЗЭН тунхаглаж байна.


“Вавилоны онгон охин, доош бууж шороон дээр суугтун. Халдеичуудын охин, сэнтийгүйгээр газар дээр суу. Чамайг цаашид булбарай, туяхан гэж хэлэхгүй.


Айдас хүйдэс тэднийг нөмөрчээ. Өө, ЭЗЭН, Таны ард түмэн дайран өнгөрөх хүртэл, Таны худалдаж авсан ард түмэн дайран өнгөрөх хүртэл Таны мутрын агуу хүчээр тэд чулуу шиг чимээгүй байна.


Swiv nou:

Piblisite


Piblisite