Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Нахум 3:15 - Ариун Библи 2004

15 Тэнд гал чамайг шатааж, илд чамайг цавчин унагах болно. Царцаа мэт тэр чамайг сүйтгэх болно. Өөрийгөө мөлхөгч царцаа мэт олшруул. Өөрийгөө багшрах царцаа мэт олон болго.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

15 Тэнд гал чамайг шатааж, Илд чамайг цавчин унагах болно. Дэвхрэг мэт тэр чамайг сүйтгэх болно. Өөрийгөө царцаа мэт олшруул. Өөрийгөө дэвхрэг мэт олон болго.

Gade chapit la Kopi




Нахум 3:15
10 Referans Kwoze  

Зажлагч голионы үлдээсэн юмыг сүрэг голио идэж, сүрэг голионы үлдээснийг мөлхөгч голио идэж, мөлхөгч голионы үлдээснийг сүйтгэгч голио идсэн юм.


Харагтун, танай ард түмэн бол та нарын дундах эмэгтэйчүүд юм. Нутгийн чинь дааман хаалганууд танай дайснуудад өргөнөөр нээлттэй байна. Дааман хаалганы хаалтуудыг чинь гал шатаадаг.


“Харагтун, Би чиний эсрэг байна” гэж түмэн цэргийн ЭЗЭН тунхаглаж байна. “Би утаан дунд түүний тэрэгнүүдийг шатааж, чиний залуу арслангуудыг илд залгина. Би чиний олзыг газраас таслаж, чиний элч нарын дуу цаашид сонсогдохгүй”.


Тэр Өөрийн мутрыг умардын эсрэг сунган, Ассирийг устгаж, Ниневег эзгүйрүүлэн, цөл мэт хатаана.


“Дараа нь та нарын дунд Миний илгээсэн агуу их цэргүүд болох сүрэг голио, мөлхөгч голио, сүйтгэгч голио, зажлагч голионуудын идэж дуусгасан он жилүүдийг Би та нарт нөхөн төлнө.


Үзэгтүн, уур хилэнгээ болон шүүлт зэмлэлээ галын дөлтэй хамт буулгахаар гал дотор ЭЗЭН ирэх болно. Түүний тэрэгнүүд хуй салхи мэт ажээ.


Учир нь ЭЗЭН галаар хийгээд Өөрийн илдээр бүх махан биеийн дээр шүүх ажиллагааг хэрэгжүүлнэ. Мөн ЭЗЭНд алуулсан хүмүүс олон байх болно.


Түмэн цэргийн ЭЗЭН Өөрөөрөө тангараглав. “Би чамайг царцаа мэт хүмүүсээр лавтай яа дүүргэх бөгөөд тэд чамайг ялсан ялалтын дуугаар хашхирах болно”.


Эзэн БУРХАН надад ийнхүү үзүүлсэн. Харагтун, хаврын ургац соёолж эхлэхэд Тэр царцааны сүргийг бий болгож байсан. Харагтун, хаврын ургац нь хааны хадлангийн дараа байсан.


Swiv nou:

Piblisite


Piblisite