Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Нахум 1:8 - Ариун Библи 2004

8 Харин Тэр халин урсах үерээр түүний байрлалыг эцэс болгож, Өөрийн дайснуудыг харанхуй уруу мөшгөн хөөнө.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

8 Халин урсах үерээр Харин Тэрээр дайснуудаа эцэс болгож Харанхуй уруу Тэрээр өстнүүдээ мөшгөн хөөнө.

Gade chapit la Kopi




Нахум 1:8
26 Referans Kwoze  

Тиймийн тулд Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна. —Би Өөрийн хилэн дотор ширүүн салхийг гаргана. Тэнд бас Миний ууран дотор аадар бороо, мөн үүнийг хилэн дотор залгих мөндөр ч байх болно.


Би шударга ёсыг хэмжих шугам болгон, үнэн зөвийг түвшин болгоно. Худлын хоргодох газрыг мөндрөөр арчин, нууц газрыг усаар нөмөргөнө.


Дараа нь тэд газар уруу харахад зовлон, харанхуй, уйтгар гунигийн сүүдэр үзэгдэнэ. Тэд харанхуй уруу хөөгдөнө.


Тэр Өөрийн мутрыг умардын эсрэг сунган, Ассирийг устгаж, Ниневег эзгүйрүүлэн, цөл мэт хатаана.


Үүнээс болж газар хөдөлж, тэнд оршдог хүн бүр гашуудахгүй гэж үү? Үнэхээр, энэ бүгд Нил шиг босож, шидэгдэн, Египетийн Нил шиг буурах болно”.


Харин хаанчлалын хөвгүүд гаднах харанхуйд хаягдаж, тэндээ уйлж, шүдээ хавирах болно гэв.


Бороо орж, үер буун, салхи салхилж, байшинг нүдсэнд байшин нурав. Эвдрэл нь асар их байлаа гэв.


Хэдийгээр Ниневе нь бүхий л өдрүүдийнхээ туршид усан цөөрөм мэт байсан боловч одоо тэд зугтаж байна. “Зогс, зогс” гэх боловч буцаж ирэх хэн ч алга.


Ниневегийн зөн. Елкош хүн Нахумын үзэгдлийн ном.


Эцсийн цагт Өмнө зүгийн хаан түүнтэй мөргөлдөх бөгөөд Умард зүгийн хаан тэрэг, морьт цэрэг болон олон хөлөг онгоцоор шуурга мэт түүний эсрэг дайрна. Тэрээр олон улсад халдаж, үерийн ус шиг халин өнгөрнө.


Үерийн ус шиг халих хүчнүүд түүний өмнө хамагдан цохигдож, гэрээний жонон ч мөн устгагдана.


Тэгээд жаран хоёр долоон хоногийн дараа Мессиа таслагдах бөгөөд юу ч үгүй болно. Хожим ирэх Жононгийн ард түмэн хот ба ариун газрыг эвдэх болно. Түүний төгсгөл нь үерээр ирж, бүр эцэс хүртэл тэнд дайн үргэлжилж, хоосрол нь тогтоогдсон билээ.


Тэрээр харанхуйг авчрахаас өмнө, мөн бүрэнхий уулс дээр хөл чинь бүдрэхээс өмнө та нарыг гэрэл гэгээг найдан хүлээх хооронд Тэрээр түүнийг гүн харанхуй, үхлийн сүүдэр болгохоос өмнө өөрсдийн Бурхан ЭЗЭНд алдрыг өргө.


Хар санаатны зам нь харанхуй мэт буюу. Тэд юунд бүдэрч байгаагаа ч үл мэднэ.


Аймшгууд над уруу эргэжээ. Тэд алдар хүндийг минь салхи мэт мөшгөдөг бөгөөд хөгжил цэцэглэл минь үүл мэт өнгөрөн одов.


Түүний хөвгүүд дайнд бэлтгэж, асар олон цэргийг тоо томшгүйгээр цуглуулна. Тэдгээрийн нэг нь үерийн ус шиг бууж ирээд, хальж, Өмнө зүгийн хааны бат цайзыг хүртэл дахин довтолно.


Өөрийн уурыг оволзуулан асгаж, бардам хүн бүрийг хараад, түүнийг дорд болгооч.


Үзэгтүн, Газрыг хоосруулж, түүний доторх нүгэлтнүүдийг устгах аймшигтай уур хилэнгээр бадарсан ЭЗЭНий өдөр ирж байна.


Тэнгэрийн одод болон одны ордууд гэрлээ өгөхгүй бөгөөд мандах наран харанхуйлж, сар гэрлээ тусгахгүй.


Үзэгтүн, шуурган мөндөр, сүйрлийн хар салхи мэт, үерлэх усны хүчит шуурга мэт хүч чадалт нэгэн Эзэнд бий. Түүнийг Өөрийн мутраараа дэлхий уруу чулуудна.


“Яг үүн шиг түүний дээр Миний авчрах гэж байгаа гай гамшгаас болж Вавилон живж, дахин босохгүй. Тэд сульдах болно” гэж хэл гэжээ. Эдгээр нь Иеремиагийн үгс юм.


ЭЗЭН бурханлаг хүмүүсийнхээ хөлийг хамгаалдаг, харин бузар хүмүүс харанхуйд дуугүй болгогдоно. Учир нь хүн хүчээр үл ялдаг.


Та нарын үхэлтэй байгуулсан гэрээ, Үхэгсдийн оронтой тохиролцсон хэлэлцээр нь хүчингүй болно. Дийлдэшгүй ташуур дайран өнгөрөхдөө та нарыг гишгэчин дэвслэх болно.


Swiv nou:

Piblisite


Piblisite