Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Мика 5:13 - Ариун Библи 2004

13 Би та нарын сийлмэл хөргүүдийг, та нарын дундаас нандин баганануудыг тастах болно. Тийнхүү та нар цаашид гарынхаа бүтээлд бөхийхөө болино.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

13 Би та нарын сийлмэл хөргүүдийг, Та нарын дундаас баганануудыг чинь тастах болно. Тийнхүү та нар цаашид Гарынхаа бүтээлд мөргөхөө болино.

Gade chapit la Kopi




Мика 5:13
17 Referans Kwoze  

Тэгээд та нарын доторх зугтаагчид нь олзлогдон хүргэгдсэн үндэстнүүдийнхээ дунд Намайг санана. Надаас эргэсэн тэдний завхай сэтгэлээс, шүтээнүүдийнхээ араас садарлах тэдний нүднээс болж Би хэрхэн шаналсныг санана. Тэд өөрсдийн үйлдсэн хорон муу үйлс, өөрсдийн бүх жигшүүрийн улмаас өөрсдийгөө жигших болно.


Тэгээд Би та нарын дээр цэвэр ус цацаж, та нар цэвэр болно. Би та нарыг хамаг хир буртгаас чинь болон хамаг шүтээнүүдээс чинь цэвэрлэх болно.


“Тэр өдөр ийм зүйл болно” гэж түмэн цэргийн ЭЗЭН тунхаглаад “Би шүтээнүүдийн нэрсийг тэр нутгаас тастах болно. Тэд цаашид дурсагдахгүй. Би мөн эш үзүүлэгчид болон бузар сүнсийг тэр нутгаас зайлуулна.


Ефраим аа, Би шүтээнүүдтэй ямар хамаатай вэ? Хариу өгч, чамайг харгалзсан нь Би билээ. Би бол саглагар нарстай адил юм. Надаас чиний үр жимс гарна.


Ассири нь биднийг аврахгүй, бид морь унахгүй. Бид гарын бүтээлээ «Манай Бурхан» гэж дахин хэлэхгүй. Учир нь өнчин хүүхдүүд Таны дотор өршөөлийг олдог”.


Тэд хойшид өөрсдийн шүтээнүүд, өөрсдийн бузар зүйлс болон өөрсдийн аливаа гэм нүглээр өөрсдийгөө бузарлахгүй. Харин нүгэл үйлдсэн тэдний оршин сууж буй газруудаас нь тэднийг Би аварч, тэднийг цэвэрлэх болно. Тэд Миний ард түмэн болж, Би тэдний Бурхан болно.


Тэдний нутаг мөн шүтээнүүдээр дүүрэн, тэд өөрсдийн хуруугаар хийсэн гарынхаа бүтээлийг шүтдэг.


Эдгээр гамшгуудаар хөнөөгдөөгүй үлдсэн хүмүүс нь гарынхаа үйлсэд ч гэмшсэнгүй. Тэгээд чөтгөрүүдэд болон харж, сонсож, явж чаддаггүй алтан, мөнгөн, гуулин, чулуун, модон шүтээнүүдэд мөргөхөө больсонгүй.


Тахилч нь дайны зэвсэг агссан зургаан зуун хүний хамт хаалганы үүдэнд зогсож байх зуур тэр газрыг тагнахаар явсан таван хүн нэвтрэн орж, сийлмэл хөрөг дүрс, ефод, гэрийн шүтээнүүд болон цутгамал хөрөг дүрсийг ч авчээ.


Шүтээнүүд оргүй алга болно.


Тэдний зүрх нь итгэлгүй. Одоо тэд өөрсдийн гэм бурууг үүрэх ёстой. ЭЗЭН тэдний тахилын ширээнүүдийг нурааж, ариун баганануудыг нь эвдэх болно.


Та нарын талаарх тушаалыг ЭЗЭН гаргасан. “Чиний нэр цаашид дуурсагдахгүй. Би чиний бурхдын гэрээс шүтээн ба цутгамал хөргийг таслан хаяна. Би чиний булшийг бэлтгэнэ. Учир нь чи жигшүүртэй юм”.


“Тиймээс Би Өөрийн мутрыг Иудагийн эсрэг болон Иерусалимын бүх оршин суугчдын эсрэг сунгана. Би Баалын үлдэгдлийг мөн шүтээний тахилч нарын нэрсийг тахилч нартай хамт энэ газраас таслах болно.


Үүгээр Иаковын нүгэл нь уучлагдана. Энэ нь түүний нүглийг зайлуулсны бүх үр дүн болно. Тэрээр тахилын ширээний бүх чулууг бутарсан шохойн чулуу мэт болгоход Ашерагийн модон шон болон утлагын тахилын ширээ тогтохгүй.


Тэд чиний гэрүүдийг галдан шатааж, олон эмсийн нүдэн дээр чамайг шүүнэ. Тэгээд Би чиний садар самууныг зогсоож, цаашид чи амрагууддаа хөлс төлөхөө болино.


Swiv nou:

Piblisite


Piblisite