Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Мика 4:12 - Ариун Библи 2004

12 Гэвч тэд ЭЗЭНий бодлыг мэддэггүй бөгөөд Түүний зорилгыг ойлгодоггүй. Учир нь Тэр тэднийг үтрэмд юүжилсэн тариа мэт цуглуулав.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

12 Гэвч тэд ЭЗЭНий бодлыг мэддэггүй бөгөөд Түүний зорилгыг ойлгодоггүй. Учир нь Тэр тэднийг үтрэмд юүжилсэн тариа мэт цуглуулав.

Gade chapit la Kopi




Мика 4:12
15 Referans Kwoze  

“Учир нь Миний бодол санаанууд бол та нарын бодол санаа биш. Миний зам нь та нарын замаас өөр” гэж ЭЗЭН айлдаж байна.


Учир нь та нарт зориулж байгаа төлөвлөгөөнүүдийг Би мэдэх бөгөөд тэдгээр нь та нарт ирээдүй ба найдварыг өгөхийн тулд гай гамшгийн бус, сайн сайхны төлөөх төлөвлөгөөнүүд юм» гэж ЭЗЭН тунхаглаж байна.


Үтрэмээ гүйцэд цэвэрлэн, улаан буудайг саравчиндаа овоолохын тулд Түүний гарт шигшигч сэрээ нь байна. Харин Тэрээр хог хаягдлыг нь унтаршгүй галаар шатаана гэлээ.


Үтрэм дээр цохигдсон миний ард түмэн! Израилийн Бурхан, түмэн цэргийн ЭЗЭНээс юу сонссоноо би та нарт мэдүүлж байна.


Тэр Өөрийн үгийг Иаковд, Өөрийн зарлиг ба тогтоолуудыг Израильд тунхагладаг.


Тэр өөр аль ч үндэстэнд ийнхүү хандаагүй. Тэд Түүний тогтоолуудыг ч мэддэггүй билээ. ЭЗЭНийг магтагтун!


Хэдийгээр тэр ингэж сэтгэхгүй, зүрхэндээ ингэж төлөвлөхгүй боловч, олон үндэстнийг тастчин устгах нь түүний зүрх сэтгэл дэх зорилго юм.


Ариелын болон бэхлэлтийнх нь эсрэг байлдагч бүх үндэстний цугласан үй олон болон түүнийг зовоогчид нь зүүд мэт, шөнийн үзэгдэл мэт болох болно.


“Чи миний тулалдааны шийдэм, дайны зэвсэг. Чамаар Би үндэстнүүдийг нураадаг, чамаар Би хаанчлалуудыг устгадаг.


Би бүх үндэстнийг цуглуулан, тэднийг Иехошафатын хөндийд авчирна. Тэгээд Би Өөрийн ард түмэн, Өөрийн өв болох Израилийн өмнөөс тэднийг тэнд шүүнэ. Тэд Миний ард түмнийг үндэстнүүдийн дунд тараан, Миний газрыг хуваан авсан.


Учир нь түмэн цэргийн ЭЗЭН, Израилийн Бурхан ингэж айлдаж байна. “Вавилоны охин нь дэвслүүлж байгаа үеийн үтрэмтэй адил юм. Жаахан азнаад түүний хувьд ургац хураах цаг ирнэ” хэмээв.


Swiv nou:

Piblisite


Piblisite