Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Мика 4:11 - Ариун Библи 2004

11 «Сион нь бузартаж, бидний нүд түүнийг тавлан харах болтугай!» гэж өгүүлэгч олон үндэстэн чиний эсрэг цуглах болно.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

11 «Сион бузартаж, бидний нүд түүнийг тавлан харах болтугай!» гэх Олон үндэстэн одоо чиний эсрэг цуглах болно.

Gade chapit la Kopi




Мика 4:11
15 Referans Kwoze  

Өөрийн дүүгийн өдөр болох түүний золгүй өдрийг бүү хар. Иудагийн хөвгүүдийн сүйрлийн өдөр тэдэн дээр бүү баяс. Тийм ээ, тэдний гай зовлонгийн өдөр чи амаа бүү ангайлга.


Тэгээд миний дайсан харж, “Чиний Бурхан ЭЗЭН хаана байна?” гэж надад хэлсэн хүнийг ичгүүр нөмрөх болно. Миний нүд түүнийг харж, тэр үед тэрээр гудамжны шавхай мэт доор гишгэгдэх болно.


Түүний хаанчлалын ес дэх жилийн аравдугаар сарын арванд Вавилоны хаан Небухаднезар болон түүний цэргүүд Иерусалимын эсрэг ирж, түүний харалдаа буудаллан, түүний бүх эргэн тойронд бүслэлтийн хэрэм босгов.


Сионыг үзэн ядагчид бүгд Ичгүүрт орж, ухрагтун.


Хэдийгээр тэр ингэж сэтгэхгүй, зүрхэндээ ингэж төлөвлөхгүй боловч, олон үндэстнийг тастчин устгах нь түүний зүрх сэтгэл дэх зорилго юм.


Аяа, олон хүмүүсийн хөл үймээн далайн хүрхрэн шуугих дуу мэт ширүүсэж, үндэстнүүдийн дуу чимээ их усны шуугиан мэт нүргэлж байна.


Ариелын болон бэхлэлтийнх нь эсрэг байлдагч бүх үндэстний цугласан үй олон болон түүнийг зовоогчид нь зүүд мэт, шөнийн үзэгдэл мэт болох болно.


Тиймээс Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна. “Харагтун, Тир ээ. Би чиний эсрэг байна. Далай нь давалгаагаа туун авчирдаг шиг Би олон улсуудыг чиний эсрэг авчрах болно.


Тэд нэг оюун бодлоор хамтран хуйвалджээ. Таны эсрэг тэд гэрээ байгуулдаг.


Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна. «Би урьдын өдрүүдэд Өөрийн зарц нар болох Израилийн эш үзүүлэгчдээр дамжуулан айлдсан бөгөөд эдгээр эш үзүүлэгчид нь тэр өдрүүдэд “Би чамайг тэдний эсрэг авчрах болно” хэмээн олон жилийн турш эш үзүүлж байсан тэр нэгэн нь чи юу?


Тэр өдөр Би Иерусалимыг бүх ард түмнүүдэд хүнд чулуу болгоно. Үүнийг өргөх хүн бүхэн хүнд бэртэх болно. Дэлхийн бүх үндэстнүүд үүний эсрэг цугларна.


Swiv nou:

Piblisite


Piblisite