Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Мика 2:6 - Ариун Библи 2004

6 «Бүү эш үзүүл» гэж тэд ярьдаг. «Эдгээр зүйлийн талаар бүү эш үзүүл, ичгүүр биднийг нөмрөхгүй» гэж тэд ярьдаг.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

6 «Бүү эш үзүүл» гэж тэд эш үзүүлдэг. «Эдгээрийн талаар бүү эш үзүүл, Ичгүүр биднийг нөмрөхгүй» гэж ярьдаг.

Gade chapit la Kopi




Мика 2:6
21 Referans Kwoze  

“Гэвч та нар Назир хүмүүст дарс уулгаж, эш үзүүлэгчид «Та нар эш үзүүлж болохгүй» гэж тушаасан.


Тэд үзмэрчдэд “Бүү үзэгдэл үз” гэж, эш үзүүлэгчдэд “Аль нь зөв болохыг бидэнд эш үзүүлж болохгүй. Бидэнд тааламжтай үг, хуурамч эш үзүүллэгийг хэлэгтүн.


тэд зөвлөгөөг нь авчээ. Тэд элч нарыг дуудан оруулж ирээд, ташуурдаад Есүсийн нэрээр дахин ярихгүй байхыг тушааж, тэднийг суллав.


Зөрүүд, зүрх ба чихэндээ хөвч хөндүүлээгүй та нар Ариун Сүнсийг үргэлж эсэргүүцдэг. Та нар эцэг өвгөдийнхөө үйлдсэнийг үйлддэг.


Энэ нэрээр дахин сургаал заахгүй байхыг бид та нарт хатуу тушаасан. Гэтэл та нар Иерусалимыг сургаалаараа булж орхиод тэр хүний цусыг бидэнд нялзаахыг бодож байна гэв.


Харин цаашид үүнийг ард олны дунд улам тархаахгүйн тулд энэ нэрээр дахин хэнтэй ч ярихгүй байхыг тэдэнд анхааруулъя гэцгээв.


Та нар Омрийн тогтоолууд болон Ахабын гэрийн бүх үйлсийг сахиж, Тэдний зөвлөгөөгөөр алхдаг. Тийм учраас Би та нарыг сүйрүүлж, оршин суугчдыг чинь элэг доог болгоно. Та нар Миний ард түмний зэмлэлийг үүрэх болно”.


Харин цаашид Бетелд бүү эш үзүүл. Учир нь энэ газар нь хааны ариун газар, дээдсийн өргөө гэж хэлсэн.


Хүний хүү, нүүрээ Иерусалимын зүг харуулж, ариун газруудын эсрэг өгүүлэн, Израилийн газрын эсрэг эш үзүүлэгтүн.


Хүний хүү, Теманы зүгт нүүрээ чиглүүлж, өмнөдийн эсрэг өгүүлэн, Негевийн ойтой газрын эсрэг эш үзүүл.


Үүнээс гадна, Би чиний хэлийг тагнайд чинь наалдуулна. Ингэснээр чи хэлгүй болж, тэднийг зэмлэдэг хүн байж чадахгүй болох юм. Учир нь тэд бол тэрслүү гэр юм.


Бид өөрсдийн тэмдгүүдээ хардаггүй. Эш үзүүлэгч ч байхгүй бөгөөд Хэр удахыг мэдэх хүн ч бидний дунд алга.


Учир нь ЭЗЭН та нарын дээр гүн нойрны сүнсийг цутгаж, та нарын нүд буюу эш үзүүлэгчдийг хааж, та нарын тэргүүн буюу үзмэрчдийг бүтээв.


Одоо ЭЗЭНий үгийг сонс. “Чи Израилийн эсрэг бүү эш үзүүл, Исаакийн гэрийн эсрэг бүү урсга” гэж чи хэлж байна.


Тийм учраас энэ нь та нарт үзэгдэлгүй шөнө, мэргэ төлөггүй харанхуй болно. Нар эш үзүүлэгчид дээр шингэж, өдөр нь тэднийг бүрхэх харанхуй болно.


Swiv nou:

Piblisite


Piblisite