Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Мика 1:7 - Ариун Библи 2004

7 Түүний бүх шүтээн нь бяцлагдаж, олсон бүгд нь галаар шатаагдана. Түүний бүх хөргийг нь би устгана. Учир нь тэр эдгээрийг янхны ашгаас цуглуулсан учир тэдгээр нь янхны ашиг уруугаа буцна.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

7 Хамаг шүтээн нь хага цохигдож, Хөлс бүхэн нь галаар шатаагдана. Хөрөг бүхнийг нь Би устгана. Янхны хөлсөөр цуглуулсан тул Янхны хөлс л болж тэд хувирна.

Gade chapit la Kopi




Мика 1:7
22 Referans Kwoze  

Янхны олсон мөнгө хийгээд нохой мэт хүний (сүмийн янхан эрийн) олсон хөлсийг ямар ч тангаргийн өргөлд зориулан ЭЗЭН Бурханыхаа өргөөнд бүү оруул. Тэр хоёрыг хоёуланг нь ЭЗЭН Бурхан чинь жигшдэг билээ.


«Миний нууц амрагуудын надад өгсөн миний хөлс бол эдгээр юм» хэмээн өгүүлэх тэр эмийн усан үзмийн ба инжрийн моддыг Би сүйтгэх болно. Би тэдгээрийг ой болгож, хээрийн араатнууд тэдгээрийг цөлмөх болно.


Учир нь түүний завхайрлын тачаалын дарснаас бүх үндэстэн ууж согтоцгоожээ. Дэлхийн хаад түүнтэй завхайрч, дэлхийн худалдаачид түүний хээнцэр тансгийнх нь хүчээр баяжицгаав гэв.


Энэ нь хүртэл Израилиас гарсан билээ! Дархан үүнийг хийсэн болохоор энэ бол Бурхан биш. Үнэхээр Самарийн тугал нь бутран эвдрэх болно.


Түүнтэй завхайран, хээнцэр тансаг амьдарсан дэлхийн хаад түүнийг шатахад гарах утааг хараад уйлж, гашуудна.


Тэд бас Миний ард түмний төлөө шодон, хөвгүүдийг янхан болгохоор худалдан, охидыг уух дарсныхаа төлөө зарсан билээ.


Учир нь тэдний эх завхайрсан. Тэднийг тээсэн тэр эм ичгүүрийг үйлджээ. Учир нь тэр «Надад миний талх, миний усыг ба миний ноос, миний маалинга ба миний тос, миний дарсыг өгдөг нууц амрагуудынхаа араас би явна» гэж хэлжээ.


Үүгээр Иаковын нүгэл нь уучлагдана. Энэ нь түүний нүглийг зайлуулсны бүх үр дүн болно. Тэрээр тахилын ширээний бүх чулууг бутарсан шохойн чулуу мэт болгоход Ашерагийн модон шон болон утлагын тахилын ширээ тогтохгүй.


Энэ бүхэн дууссаны дараа тэнд байсан бүх израильчууд Иудагийн хотууд уруу явж, бүх Иуда, Бениамин даяар болон Ефраим, Манассед буй баганануудыг хэсэглэн бутлаж, Ашерагийн модон шонг цавчин, мөргөлийн өндөрлөгүүд болон тахилын ширээнүүдийг нураан, тэр бүгдийг устгаж дуусгав. Дараа нь Израилийн бүх хөвгүүд өөрсдийн хотууд уруу, хүн бүр өөрийн эзэмшил уруу харьцгаав.


Та нарын нүгэл болох та нарын бүтээсэн тугалыг би авч галд шатаан, нарийн тоос мэт болтол нь бутлаж нунтаглаад, уулаас урсан буух горхины усанд цацсан.


Тэгээд Би та нарын мөргөлийн өндөрлөгүүдийг устгаж, утлагын тахилын ширээг чинь нураан, та нарын шүтээнүүдийн дээр хүүрүүдийг чинь овоолно. Учир нь Миний сэтгэл та нарыг жигших болно.


Гэвч тэд дараагийн өглөө нь эрт босон харвал, Дагон ЭЗЭНий авдрын өмнө нүүрээрээ газарт уначихсан байв. Дагоны толгой болон хоёр гар нь тасарч босгоны дэргэд байсан ба Дагоны их бие нь л үлдсэн байв.


Шүтээнүүд оргүй алга болно.


Далан жилийн эцэст ЭЗЭН Тирд айлчилна. Тэгэхэд Тир янхан болж, биеэ үнэлсний хөлсийг дахин авч, газрын гадарга дээрх дэлхийн бүх хаанчлалтай садарлах болно.


Та нарын бүх оршин суух газруудад хотууд балгас болж, мөргөлийн өндөрлөгүүд хоосорно. Энэ нь танай тахилын ширээнүүд хаягдан эзгүйрч, та нарын шүтээнүүд эвдрэн эцэс болж, та нарын утлагын тахилын ширээнүүд цавчигдан унаж, та нарын ажлууд арчигдахын тулд юм.


“Тэгэхээр харагтун, Би түүнийг уруу татан цөлд авчраад, түүнтэй эелдгээр ярих болно.


Самари аа, Тэр та нарын тугалыг хүлээн зөвшөөрөхгүй, “Миний уур тэдний эсрэг шатна” хэмээсэн. Тэд хэдий хүртэл ариусах чадваргүй байх вэ?


Swiv nou:

Piblisite


Piblisite