Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Мика 1:16 - Ариун Библи 2004

16 Та нарын баяр баясгалан болох хүүхдүүдээ бодож өөрсдийгөө халзан болгон, үсээ хус. Бүргэд мэт их халзан бол. Тэд та нараас салан одож цөлөгдөх болно.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

16 Баяр баясгалан болох хүүхдийнхээ төлөө чи гашуудаж үсээ хяргаад халзан бол. Тэд чамаас салж, цөлөгдөх тул Бүргэд мэт бүр халзан бол.

Gade chapit la Kopi




Мика 1:16
18 Referans Kwoze  

Тэр өдөр түмэн цэргийн БУРХАН Эзэн та нарыг таар нөмрөн, үсээ хусан, гашуудан уйлаач хэмээн дуудсан боловч,


Үсээ тайрч хаяад, нүцгэн дов толгод дээр гашууд. Учир нь ЭЗЭН Өөрийн уур хилэнгийн үе удмыг голж, орхисон”.


Тэгэхэд Иов босож, нөмрөгөө урж, толгойн үсээ хусуулан, газар унаж мөргөв.


Тэгээд Би та нарын баяр наадмуудыг гаслан, та нарын бүх дууг гашуудал болгон эргүүлнэ. Би хүн бүрийн ууцанд таар өмсгөж, толгой бүрийг халзан болгоно. Би үүнийг ганц хүүгийнхээ хойноос гашуудах үе мэт болгох бөгөөд үүний төгсгөл нь гашуун өдөр мэт байх болно.


“Том болон жижиг бүх хүмүүс энэ нутагт үхнэ. Тэд оршуулагдахгүй, тэдний төлөө гашуудахгүй бөгөөд тэдний төлөө хэн ч биеэ огтолж, толгойн үсээ хусахгүй.


Миний ард түмний охин оо, таар өмсөж, үнсэн дотор өнхөр. Ганц хүүгийнхээ төлөө мэт хамгийн гашуунаар гашууд. Учир нь сүйтгэгч бидэн дээр гэнэт ирнэ.


Тэд гашуудан уйлахаар сүм, Дибон уруу, мөргөлийн өндөрлөгүүд уруу гарав. Моаб нь Небо болон Медебагийн төлөө уйлав. Хүн бүрийн толгой нь халзан бөгөөд сахлаа хусжээ.


Хошеагийн ес дэх жилд Ассирийн хаан Самарийг эзэлж, израильчуудыг Ассири уруу цөллөгт авч яваад, тэднийг Гозан гол Хала ба Хаборт болон медечүүдийн хотуудад суурьшуулав.


Чи хөвгүүд охид төрүүлэх боловч тэд олзлогдох тул чамтай хамт байж чадахгүй.


Газ нь халзан болов. Ашкелон сүйрэв. Тэдний хөндийн үлдэгсэд ээ, та нар хир удаан өөрсдийгөө шархдуулах юм бэ?


Учир нь Амос ийнхүү хэлж байна. “Иеробоам илдээр үхнэ. Израиль гарцаагүй өөрийн нутгаасаа цөллөгт явах болно” гэсэн.


Тийм учраас ЭЗЭН ийнхүү айлдаж байна. “Чиний эхнэр хотод янхан болж, чиний хөвгүүд, охид илдэнд унаж, чиний газрыг хэмжүүрээр хувааж, чи өөрөө бузар шороон дээр үхэх болно. Түүгээр ч барахгүй, Израиль нь гарцаагүй өөрийн нутгаасаа цөлөгдөн явах болно” гэв.


Үүний төлөө таар өмсөж, гашуудан уйл. Учир нь ЭЗЭНий ширүүн уур хилэн биднээс эргэж буцаагүй.


Босогтун, шөнийн харуулуудын эхэнд шөнөөр чангаар хашхир. Эзэний оршихуйн өмнө зүрхээ ус мэт асга. Гудамж бүрийн эхэнд өлссөнөөс болж үрэгддэг балчир хүүхдүүдийнхээ амийн төлөө Түүн уруу гараа дээш өргө”.


Swiv nou:

Piblisite


Piblisite