Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Матай 9:22 - Ариун Библи 2004

22 Харин Есүс эргэнгээ мөнөөх эмэгтэйг хараад —Охин минь, зоригтой бай. Итгэл чинь чамайг эдгээлээ гэлээ. Тэр даруй эмэгтэй эдгэрчээ.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

22 Есүс харин эргэнгээ мөнөөх эмэгтэйг хараад —Охин минь, зоригтой бай. Итгэл чинь чамайг аврав гэлээ. Тэр цагаас эмэгтэй эдгэрчээ.

Gade chapit la Kopi




Матай 9:22
15 Referans Kwoze  

Есүс тэр эмэгтэйд хандаж —Итгэл чинь чамайг аварлаа. Амар тайван яв даа гэж айлдав.


Есүс —Эмэгтэй ээ, итгэл чинь агуу юм. Чиний хүссэнээр бүтэг гэхэд, охин нь тэр дороо эдгэрчээ.


Хүмүүс саа өвчтэй нэгэн хүнийг дэвсгэртэй нь Түүн уруу авчрахад, Есүс тэдний итгэлийг хараад, саа өвчтэй хүнд —Хүү минь, зоригтой бай. Нүгэл чинь уучлагдсан гэв.


Есүс түүнд —Хараа ор. Итгэл чинь чамайг эдгээв гэжээ.


Тэр түүнд —Бос, өөрийн замаар яв. Итгэл чинь чамайг эдгээлээ гэв.


Есүс түүнд —Охин минь, итгэл чинь чамайг эрүүл болголоо. Амар тайван яв даа гэв.


Есүс түүнд —Яв. Итгэл чинь чамайг эдгээлээ гэж айлдахад өнөөх хүн тэр даруй дахин хараа орж, замаар Есүсийг дагалаа.


Есүс түүнд —Охин минь, итгэл чинь чамайг эдгээлээ. Амар тайван явж, зовлонгоосоо ангижрагтун гэв.


Тэгээд Есүс тэдний нүдэнд гар хүрч, —Итгэлийн тань дагуу болог гэсэнд


Тэр эмэгтэй олон өдрийн турш ингэсээр байлаа. Үүнд ихэд төвөгшөөсөн Паул эргэж хараад, сүнсэнд —Түүнээс гарахыг Есүс Христийн нэрээр би чамд тушааж байна гэхэд мөнөөх сүнс тэр даруй зайлжээ.


Тэгээд эцэг нь “Чиний хүү амьд байна” гэж Есүсийн айлдсан цаг яг мөн болохыг мэдээд, тэр өөрөө болон бүх гэр бүл нь итгэжээ.


Учир нь сайн мэдээ бидэнд тунхаглагдсаны адил тэдэнд ч бас тунхаглагдсан юм. Гэтэл тэдний сонссон үг тэдэнд тус болсонгүй. Яагаад гэвэл тэр үг сонсогчдын дотор итгэлээр холбогдоогүй ажээ.


Паулын ярихыг тэр хүн сонсож байв. Паул түүн дээр харцаа тогтоогоод, түүнд эдгэрэх итгэл байгааг харж,


Есүс түүнийг зэмлэсэнд, чөтгөр түүнээс гарч, хүү тэр мөчөөс эхлэн эдгэрэв.


Тэгээд Есүс зуутын даргад —Замаараа яв. Чиний итгэсэнчлэн болог гэхэд яг тэр цагт зарц нь эдгэрчээ.


Swiv nou:

Piblisite


Piblisite