Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Матай 8:17 - Ариун Библи 2004

17 Энэ нь эш үзүүлэгч Исаиагаар «Бидний сул дорой байдлыг Тэр Өөртөө авч, бидний өвчнийг үүрсэн» гэж хэлүүлсэн нь биелэхийн тулд байлаа.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

17 Энэ нь эш үзүүлэгч Исаиагаар «Тэр бидний сул дорой байдлыг авч, өвчин зовлонг маань үүрсэн» гэж хэлүүлсэн нь биелэхийн тулд байлаа.

Gade chapit la Kopi




Матай 8:17
9 Referans Kwoze  

Үнэхээр Тэр бидний өвчнийг Өөртөө тээж, бидний уй гашууг даав. Харин бид Түүнийг Бурханд яллагдаж, цохигдож, зовсон гэж бодов.


Биднийг нүгэлд үхүүлж, зөвт байдалд амьдруулахын тулд Тэр Өөрөө бидний нүглийг модон дээр биедээ үүрсэн. Учир нь та нар Түүний шархаар эдгээгдсэн билээ.


Эдүгээ энэ бүхэн тохиолдсон нь Эзэн эш үзүүлэгчээр дамжуулан айлдсан нь биелэгдэхийн тулд бөгөөд ингэхдээ


Тэгээд Назар гэгдэх хотод очиж суурьшив. «Назарынх гэж Түүнийг дуудах болно» гэж эш үзүүлэгчдээр айлдуулсан нь ийнхүү биелэгджээ.


Тэгээд Херодыг нас бартал тэндээ байв. Эзэн эш үзүүлэгчээрээ дамжуулан «Би Хүүгээ Египетээс дуудан гаргав» гэсэн нь ийнхүү биелжээ.


Орой болж, нар жаргасны дараа хүмүүс өвчтэй болон чөтгөр шүгэлсэн бүх хүнийг Түүн уруу авчрав.


Нар жаргах үеэр элдвийн өвчтэй хүмүүсийг Есүс уруу авчирсанд Тэр хүн бүр дээр гараа тавин, тэднийг эдгээж байлаа.


Иймд Христийн төлөө мөхөс байдал, доромжлол, гачигдал, хавчлага, хүнд байдал дотроо би баяртай байна. Учир нь би хэзээ мөхөс байна, тэр үед хүчтэй байдаг.


Абрахам шатаалт тахилын модыг авч, хүү Исаактаа үүрүүлж, өөрөө гал, хутга хоёроо гартаа бариад хоёулаа хамт явжээ.


Swiv nou:

Piblisite


Piblisite