Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Матай 6:16 - Ариун Библи 2004

16 Чи мацаг барихдаа хоёр нүүрт хүмүүс шиг бүү баргар царайл. Учир нь тэд мацаг барьж байгаагаа хүмүүст харуулахын тулд нүүр царайгаа барайлгадаг байна. Үнэнээр Би та нарт хэлье, тэд шагналаа бүрэн авсан юм.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

16 Чи мацаг барихдаа хоёр нүүртнүүд шиг бүү баргар царайл. Учир нь тэд мацаг барьж байгаагаа бусдад харуулахын тулд царайгаа барайлгадаг. Үнэнээр Би та нарт хэлье, тэд шагналаа бүрэн авсан.

Gade chapit la Kopi




Матай 6:16
25 Referans Kwoze  

Эдгээр үгсийг сонсмогц би доош суун уйлж, хэдэн өдрийн турш гашуудан тэнгэрийн Бурханы өмнө мацаг барин залбирч байв.


Тиймээс би залбирал ба гуйлтаараа мацаг барьж, таар өмсөж, өөр дээрээ үнс асган, Эзэн Бурханыг хайхаар, Түүн уруу хичээнгүйлэн хандсан.


Би долоо хоногт хоёр удаа мацаг барьж, олсон бүгдийнхээ аравны нэгийг өргөдөг” гэв.


Иоханы шавь нар болон фарисайчууд мацаг барьж байжээ. Тэд ирж, Түүнд —Яагаад Иоханы шавь нар болон фарисайчуудын шавь нар мацаг барьдаг, харин Таны шавь нар мацаг барьдаггүй юм бэ? гэхэд


Намайг мацаг барин сэтгэлдээ уйлахад, Тэр нь чухамдаа миний шившиг болсон.


Харин миний хувьд тэднийг өвчтэй байхад би тааран хувцас өмссөн. Би сэтгэлээ мацгаар зовоосон бөгөөд Миний залбирал цээжинд минь буцан ирсээр байв.


Тэд чуулган бүрд ахлагчдыг томилж, мацаг барин залбирч, тэднийг өөрсдийнх нь итгэдэг Эзэнд тушаав.


Залбирахдаа хоёр нүүрт хүмүүс шиг байж болохгүй. Учир нь тэд хүмүүст харагдахын тулд синагогт ба гудамжны буланд зогсоод залбирах дуртай аж. Үнэнээр Би та нарт хэлье, тэд шагналаа бүрэн авсан юм.


Тиймээс та нар өглөг өгөхдөө, хүмүүсээр хүндлүүлэхийн тулд синагогт ба гудамжинд хоёр нүүрт хүмүүсийн үйлддэгтэй адил өөрсдийн өмнө бүрээ бүү тат. Үнэнээр Би та нарт хэлье. Тэд шагналаа бүрэн авсан юм.


Явж, Сусад байгаа бүх иудейчүүдийг цуглуулж, миний төлөө мацаг барь! Шөнө ч, өдөр ч гурван хоногийн турш бүү ид, бүү уу. Би болон миний шивэгчид ч мөн ийм байдлаар мацаг барина. Энэ нь хуулийн дагуу биш ч би хаан дээр орно. Хэрэв би үхэх бол үхнэ.


Тийм учраас Давид тэр хүүхдийн төлөө Бурханаас гуйн, мацаг барьж, явж, шөнөжингөө газар хэвтэв.


Мацаг барьснаас болж өвдөг минь сулран, Махан бие минь ч өөхгүйгээр эцэж ядарлаа.


Ахаб эдгээр үгийг сонсмогцоо хувцсаа уран, таар өмсөж, мацаг барин, тааран хувцастайгаа хэвтэж, цөхрөн явах болжээ.


хөдөлмөр болон хүнд хэцүү байдал дотор байж, олон удаа унталгүй, өлсөж, цангаж, олонтаа хоол ундгүй байж, нүцгэрч, даарч хөрч байлаа.


Та нар нэг нэгнээсээ хагацахаа зогсоо. Зөвхөн өөрсдийгөө залбиралд зориулахаар тохиролцсон цагт тус тусдаа байгаад, дахин хамтдаа байгаарай. Эс тэгвэл Сатан та нарыг биеэ барьж тэвчихгүй байдлаар чинь сорьж магадгүй юм.


дараа нь наян дөрвөн нас хүртлээ бэлэвсэн явжээ. Тэр эмэгтэй мацаг барилт болон залбирлаар өдөр шөнөгүй үйлчлэн, сүмийг хэзээ ч орхисонгүй.


Та нар хэлэхдээ «Бурханд үйлчлэх нь ашиггүй юм. Бид Түүний тушаалыг сахиж, түмэн цэргийн ЭЗЭНий өмнө гашуудан явах нь ямар ашиг өгөх вэ?


Тэгтэл зарц нар нь —Таны үйлдсэн энэ хэрэг ямар учиртай юм бэ? Хүүхэд амьд байхад та мацаг барьж, уйлж байсан, харин хүүхэд нас барахад та босож, хоол идлээ гэлцэв.


зодуур, шорон, үймээн самуун, ажил хөдөлмөр, нойргүйдэл болон өлсгөлөн дотор,


Корнел —Дөрвөн өдрийн өмнө яг өдийд, есдүгээр цагийн орчимд би гэртээ залбирч байтал гэрэлтсэн хувцастай хүн өмнө минь зогсож,


Та нар хүмүүст харуулахын тулд тэдний өмнө зөвт байдлаа үйлдэхээс сэрэмжлэгтүн. Эс тэгвээс тэнгэр дэх Эцэгээс тань та нарт шагнал олдохгүй.


Swiv nou:

Piblisite


Piblisite