44 Харин Би та нарт хэлье. Дайснуудаа хайрла, та нарыг хавчдаг хүмүүсийн төлөө залбир.
44 Харин Би та нарт хэлье, дайснуудаа хайрла, та нарыг хавчигчдын төлөө залбир.
Та нарыг хавчигч хүмүүсийг ерөө. Ерөө, харин бүү хараа.
Ерөөлийг өвлүүлэх зорилгын үүднээс та нарыг дуудсан тул та нар мууг муугаар, эсвэл доромжлолыг доромжлолоор хариулахын оронд ерөөгтүн.
Есүс —Аав аа, тэднийг уучлаач. Учир нь тэд юу хийж байгаагаа мэдэхгүй байна гэв. Тэд шодоод, Түүний хувцсыг хуваан авчээ.
Тэр зүхэгдэж байхдаа, хариуд нь зүхээгүй. Тэр зовон тарчилж байхдаа заналхийлээгүй, харин шударгаар шүүдэг Нэгэнд Өөрийгөө даатгасаар байлаа.
Тэгээд өвдөг сөхрөн, чанга дуугаар, —Эзэн, энэ нүглийн төлөө тэдэнд шийтгэл бүү оноогооч хэмээн хашхирав. Ийнхүү хэлээд тэр нойрсов.
Елиша хариулахдаа —Чи алж болохгүй. Чи өөрийн илд, өөрийн нум сумаар олзолсон хүмүүсийг алах байсан гэж үү? Тэд идэж, уугаад, өөрсдийн эзэн уруу явахын тулд тэдний өмнө талх, ус тавигтун гэжээ.
Хэрэв би анд нөхөртөө хорон мууг буцааж, Шалтгаангүйгээр миний өстөн болсон хүнээс булааж авсан бол
Тэр Давидад —Чи надаас илүү зөвт байна. Учир нь чи надад сайн хандаж байтал би чамд муу хандав.
Хүмүүний хэрсүү байдал түүнийг уурандаа удаан байхад сургадаг. Гэм бурууг харахгүй өнгөрөх нь түүний алдар суу билээ.
Би та нарт бие биеэ хайрлагтун, Би та нарыг яаж хайрласны адил та нар мөн бие биеэ хайрлагтун гэсэн шинэ тушаал өгч байна.
Хэн нь ч хэн нэгний хорон мууг муугаар хариулахгүй байхад анхаарагтун. Харин үргэлж нэг нэгэндээ болон бүх хүний төлөө сайн зүйл уруу тэмүүлдэг байгтун.
Паул чангаар —Амиа бүү хорло. Бид бүгд энд байна хэмээн хашхирсанд