43 “Хөршөө хайрла, дайснаа үзэн яд” гэж хэлснийг та нар сонссон.
Чи өөрийн ард олны хөвгүүдийн эсрэг өс хонзонг бүү ав, аливаа зэвүүцлийг ч бүү хадгал. Харин хөршөө өөрийн адил хайрла. Би бол ЭЗЭН.
Эцэг эхээ хүндэл. Чи хөршөө өөрийн адил хайрла гэжээ.
Чи насан туршдаа тэдэнд амар тайван, сайн сайхныг хэзээ ч бүү хүс.
Хэрэв та нар хаан хууль болох “Чи хөршөө өөрийн адил хайрла” гэснийг Судрын дагуу биелүүлж байвал та нар сайныг үйлдэж байна.
Гэвч ЭЗЭН, Та намайг нигүүлсэж, Тэдэнд хариу барихын тулд намайг босгооч.
“Хүн алж болохгүй, хүний амийг хөнөөсөн хэн боловч шийтгүүлбэл зохино” гэж эртний хүмүүст айлдсаныг та нар сонссон.
Египетээс гарч ирэхэд замд чинь Амалек чамайг яасныг санагтун.
Аммончууд, моабчууд ЭЗЭНий чуулганд орох ёсгүй. Тэдний арван үеийн үр удмынхан ч гэсэн ЭЗЭНий чуулганд хэзээ ч орох ёсгүй.
“Завхайрч болохгүй” гэснийг та нар дуулсан.
Бурханыг хайрладаг нэгэн нь мөн ах дүүгээ хайрлах ёстой. Бид энэ тушаалыг Түүнээс авсан билээ.