Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Матай 27:51 - Ариун Библи 2004

51 Үзэгтүн, сүмийн хөшиг дээрээсээ доош хүртэл хоёр хэсэг болон цуу урагдаж, газар хөдлөн, хад чулуу бут хагаран,

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

51 Үзэгтүн, сүмийн хөшиг дээрээсээ доош хүртэл хоёр хэсэг болон цуурсан ба газар хөдлөн хад чулуу бут үсэрч,

Gade chapit la Kopi




Матай 27:51
26 Referans Kwoze  

Сүмийн хөшиг дээрээсээ доошоо хоёр хэсэг болон урагдсан байв.


Энэхүү найдвар бидэнд сэтгэлийн зангуу мэт байдаг бөгөөд найдвартай ба хөдөлгөөнгүй, мөн хөшиг дотор нэвтрэн ордог.


Нар халхлагдаж, сүмийн хөшиг хоёр хэсэг болон урагджээ.


Тэнгэр дэх Бурханы сүм нээгдсэн байв. Түүний гэрээний авдар сүм дотор харагдав. Тэгтэл аянга гялбан, нүргэлж, тэнгэр дуугарч, газар хөдлөн, том мөндөр буулаа.


Есүсийг харгалзаж байсан зуутын дарга болон харуулууд газар хөдлөлт болон болж буй бүхнийг хараад ихэд айн, —Үнэхээр энэ хүн Бурханы Хүү байжээ гэв.


Харагтун, маш хүчтэй газар хөдлөлт болжээ. Учир нь Эзэний тэнгэр элч тэнгэрээс буун ирж чулууг зайлуулаад дээр нь суужээ.


Энэ уулан дээр Тэр бүх хүмүүсийн дээгүүрх бүтээлгийг, бүх үндэстний дээгүүр татсан хөшгийг залгина.


Тэр цагт асар хүчтэй газар хөдлөлт болж, хотын аравны нэг нь нурлаа. Газар хөдлөлтөнд долоон мянган хүн үхсэн бөгөөд үлдсэн нь айн сүрдэж тэнгэрийн Бурханд алдрыг өргөв.


Хоёр дахь хөшигний ард “Ариунаас Ариун газар” гэгддэг асар байв.


Уулс Таныг хараад доргин чичирч, ширүүн аадар бороо хаман өнгөрлөө. Газрын гүн дуу чимээгээ гаргаж, гараа өндөрт өргөлөө.


Тэрээр улаан, хөх ягаан, хүрэн улаан өнгийн бөс, нарийн маалингаар хөшиг хийгээд, дээр нь херубуудыг урлав.


Миний ариун газрыг гутаахгүйн тулд тэрээр согог гажигтайн улмаас хөшигний дотор уруу оролгүй, тахилын ширээнд ойртох ёсгүй. Учир нь Би бол тэднийг ариусгадаг ЭЗЭН болой” гэлээ.


Өөрийн ард түмний аврал болон тослогдсон Нэгэнийхээ авралын төлөө Та гарч ирсэн билээ. Бузар муугийн гэрийн тэргүүнийг Та цохин, гуянаас нь хүзүүг хүртэл нь нүцгэлж орхилоо. Села


Тэгээд, ЭЗЭН, Таны зэмлэлд хийгээд Хамрын тань амьсгалын хүчит цохилтоор Усны урсгалууд үзэгдэж, Ертөнцийн сууриуд ил гаргагджээ.


Тэгээд газар дэлхий чичрэн доргив. Тэрээр уурласнаас болж уулсын суурь ганхан хөдөлсөн.


ЭЗЭН Мосед айлдсан нь —Өөрийн ах Ааронд хандан түүнийг, хөшигний доторх, авдар дээрх өршөөлийн суудлын өмнөх ариун газарт хэзээ ч хамаагүй орж болохгүйг хэлэгтүн. Эс бөгөөс тэр үхэх болно. Учир нь тэрхүү өршөөлийн суудал дээр Би үүлэн дотор үзэгдэх юм.


Тэгээд тэрээр авдрыг асар дотор оруулж, ЭЗЭНий Мосед тушаасны дагуу дэлгэц болгон хөшгийг өлгөөд, гэрчлэлийн авдрыг далдлав.


Хуаранг нүүх үед Аарон болон түүний хөвгүүд дотогш орж, дэлгэцийн хөшгийг буулган авч, түүгээр гэрчлэлийн авдрыг бүтээх ёстой.


Энэ үйл явдлыг харсан зуутын дарга Бурханыг магтан —Энэ хүн үнэхээр гэмгүй хүн байжээ гэв.


Swiv nou:

Piblisite


Piblisite