52 Есүс түүнд —Илдээ хуйнд нь хий. Илд агсагч бүхэн илдээр хөнөөгдөнө.
52 Есүс түүнд —Илдээ хуйнд нь хий. Илд авагч бүхэн илдээр хөнөөгдөнө.
Хэрэв хэн нэгэн нь баригдах тавилантай бол баригдана. Хэрэв хэн нэгэн нь илдээр алдаг бол тэр илдээр алуулах ёстой. Энд ариун хүмүүсийн тэвчээр, итгэл байна.
Хэн хүний цусыг урсгана, Түүний цусыг хүн урсгана. Учир нь Бурхан Өөрийн дүрээр хүнийг бүтээжээ.
Хайртууд минь, хэзээ ч өөрийн өшөө хонзонг бүү ав. Харин Бурханы уур хилэнд зай гарга. Учир нь «“Өшөө авалт нь Минийх, Би буцааж төлнө” гэж Эзэн айлдав» гэж бичигджээ.
Ерөөлийг өвлүүлэх зорилгын үүднээс та нарыг дуудсан тул та нар мууг муугаар, эсвэл доромжлолыг доромжлолоор хариулахын оронд ерөөгтүн.
Яагаад гэвэл тэд ариун хүмүүсийн ба эш үзүүлэгчдийн цусыг урсгав. Та тэдэнд уулгахаар цус өгсөн. Тэднийг ингэвэл зохино гэхийг би сонсов.
Харин ч, Бурхан, Та тэднийг сүйрлийн нүхэнд унагана. Цус урсгагч, мэхлэгч хүмүүс насныхаа хагасыг ч наслахгүй. Харин би Танд итгэх болно.
Хэн нь ч хэн нэгний хорон мууг муугаар хариулахгүй байхад анхаарагтун. Харин үргэлж нэг нэгэндээ болон бүх хүний төлөө сайн зүйл уруу тэмүүлдэг байгтун.
Харин Би та нарт хэлье, хар санаатай хүнийг бүү эсэргүүц. Харин хэн баруун хацрыг чинь алгадна, түүнд нөгөө хацраа бас тавьж өг.
Хүн цохиж алагчийг заавал алах ёстой.