Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Матай 21:5 - Ариун Библи 2004

5 «Сионы охинд хэл. “Харагтун, чиний Хаан чам уруу ирж явна. Илжиг буюу ачаа зөөдөг амьтны төл дудран унаж, эгэл даруухнаар ирнэ”» гэсэн юм.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

5 «Харагтун, Хаан Эзэн чинь чам уруу Даруухнаар, илжиг буюу эдэлгээний адгуусын төл, дудран унаад айсуй гэж Сион охинд дуулга» гэсэн юм.

Gade chapit la Kopi




Матай 21:5
39 Referans Kwoze  

Үзэгтүн, ЭЗЭН газрын хязгаар хүртэл тунхаглан “Хөөе. Чиний аврал ирж байна. Үзэгтүн, Түүний шагнал Түүнтэй хамт бөгөөд Түүний сайшаал нь Түүний өмнө байна” гэж Сионы охинд айлдав.


Сионд суугчид аа! Чанга дуугаар баясан хашхирагтун. Учир нь та нарын дунд байгаа аугаа нь Израилийн Ариун Нэгэн юм”.


Шилог иртэл хааны таяг Иудагаас салахгүй. Захирагчийн шийдэм түүний хөлийн хоорондоос салахгүй. Бүх хүн түүнийг дуулгавартай дагах болно.


Гэвч Би Иудагийн гэрийг өрөвдөн тэдгээрийг өөрсдийнх нь Бурхан ЭЗЭНээр аврах бөгөөд тэднийг нум, илд, тулаан, морьд, эсвэл морьтнуудаар аврахгүй хэмээв.


Сайн мэдээг үүрэгч Сион оо! Өндөр уулан дээр гарагтун. Сайн мэдээг үүрэгч Иерусалим аа! Дуугаа чанга өргөгтүн. Өргөгтүн! Бүү айцгаа. “Та нарын Бурхан энд байна” хэмээн Иудагийн хотуудад хэлэгтүн.


Миний зарц Давид тэднийг захирах хаан болж, тэд бүгд ганц хоньчинтой байна. Тэд Миний зарлигаар явж, Миний тогтоолуудыг сахин үйлдэх болно.


ЭЗЭН Би тэдний Бурхан болж, Миний зарц Давид тэдний дунд ноён болно. ЭЗЭН Би айлдсан билээ.


Буулгыг минь өөр дээрээ авч, Надаас суралц. Учир нь Би зүрх сэтгэлдээ дөлгөөн, даруу билээ. Тэгээд та нар сэтгэлдээ амралтыг олох болно.


“Иуда нутгийн Бетлехем ээ! Чи Иудагийн дээдсийн дунд огтхон ч дорд биш. Учир нь Миний ард түмэн Израилийн хоньчин болох Удирдагч чамаас гарна” гэсэн гэж хариулав.


Саяхан мэндэлсэн иудейчүүдийн Хаан хаана байна вэ? Бид зүүнтэйд Түүний одыг хараад Түүнд мөргөхөөр ирлээ гэжээ.


Харин Бетлехем Ефрата аа, хэдийгээр чи Иудагийн бүлүүдийн дунд өчүүхэн авч, Миний төлөө Израилийг захирах Нэгэн нь чамаас төрөн гарах болно. Энэ нь эртнээс хийгээд мөнхөөс үүдэлтэй”.


Одоо Паул би өөрөө Христийн хүлцэл болон дөлгөөн байдлаар та нарыг ятгаж байна. Би та нартай нүүр учрахдаа хүлцэнгүй байгаад харин хол байхдаа зоригтой байдаг гэнэ.


Тэгвэл би Таны бүх магтаалыг зарлах бөгөөд Сионы охины дааман хаалганд Би Таны авралд баясна.


Соломон морин цэрэг тэргийг цуглуулжээ. Түүнд мянга дөрвөн зуун тэрэг, арван хоёр мянган морин цэрэг байсан бөгөөд Соломон тэднийг тэрэгт цэргийн хотууд болон хааны амьдардаг Иерусалим хотод хуваарилан байрлуулсан.


Хаан тэдэнд —Та нар эзнийхээ зарц нарыг дагуулан, миний унадаг луусанд хүү Соломоныг минь мордуулж, Гихон уруу аваач.


Хаан Зибагаас —Чи юунд эдгээр зүйлсийг авч ирнэ вэ? гэж асуухад Зиба —Илжигнүүд нь хааны гэрийнхэнд унаа, талх болон зуны жимс нь залуу хүмүүст идэх хоол, усан үзмийн дарс нь цөлд эцсэн хүмүүст уух ундаа болох юм гэв.


Тэр дөчин хүү, гучин ачтай байсан бөгөөд тэд далан илжиг унадаг байв. Тэр найман жил Израилийг шүүжээ.


Цагаан илжиг унагчид, тансаг хивсэн дээр суугчид, замаар аялагчид аа, дуулцгаа.


Тэрээр өөрийнхөө төлөө адуугаа өсгөх ч ёсгүй, адуугаа өсгөхөөр хүмүүсийг Египет уруу буцаах ч ёсгүй. Учир нь ЭЗЭН “Та нар энэ замаар дахин хэзээ ч буцах ёсгүй” гэж та нарт айлдсан билээ.


Иаковаас нэг нь ноёрхож, хотоос үлдэгсдийг устгах болно гэв.


Натанаел —Рабби, Та бол Бурханы Хүү мөн. Та бол Израилийн Хаан мөн гэж Түүнд хэлэв.


Тэгээд шавь нар явж Есүсийн захисан ёсоор гүйцэтгэж,


Тэгээд Тэр Мосегээс эхлэн бүх эш үзүүлэгчид, бүх Судар Өөрийнх нь тухай юу хэлснийг тэдэнд тайлбарлав.


Swiv nou:

Piblisite


Piblisite