Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Матай 20:21 - Ариун Библи 2004

21 Есүс түүнд —Та юу хүсээ вэ? гэхэд тэр —Та Өөрийнхөө хаанчлалд хоёр хүүгийн минь нэгийг нь Өөрийнхөө баруун талд, нөгөөг нь зүүн талдаа суу гэж тушаагаач гэв.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

21 Есүс түүнд —Та юу хүсээ вэ? гэхэд тэр —Та хаанчлалдаа хоёр хүүгийн минь нэгийг нь баруун гар талдаа, нөгөөг нь зүүн талдаа суухыг болгоогооч гэв.

Gade chapit la Kopi




Матай 20:21
24 Referans Kwoze  

Есүс айлдсан нь —Үнэнээр Би та нарт хэлье. Хүний Хүү Өөрийн сүр жавхлант сэнтийдээ залрах үед Намайг дагасан та нар ч мөн Израилийн арван хоёр овгийг шүүж, арван хоёр сэнтий дээр залрах болно.


Тэгээд хаан түүнд —Хатан Естер чамайг юу зовоов? Чи юу хүсэж байна вэ? Хаант улсын тал ч байсан, чамд өгөх болно гэв.


Тэр үед шавь нар нь Есүс уруу ирж, —Тэнгэрийн хаанчлалд хэн хамгийн агуу нь байх вэ? гэж асуужээ.


ЭЗЭН миний Эзэнд “Би чиний дайснуудыг хөлийн чинь гишгүүр болгох хүртэл Миний баруун гар талд суу” гэдэг.


Тэгээд цуглагсад Түүнээс —Эзэн, энэ цагт Та Израильд хаанчлалыг сэргээх үү? гэж асуусанд


Херодиагийн охин орж ирж бүжиглэв. Херод болон тэнд байгсдад охин ихэд таашаагджээ. Хаан охинд —Чи юу хүссэнээ надаас гуй. Би чамд түүнийг чинь өгье гэв.


Есүс зогсож тэднийг дуудаад, —Өөрсдийнхөө төлөө Надаар юу хийлгэхийг хүснэ вэ? гэхэд,


Гибеонд байхад нь нэгэн шөнө ЭЗЭН зүүдэнд нь Соломонд үзэгдэж —Чи надаас юу авахыг хүсэж байгаагаа надаас гуйгтун хэмээн Бурхан айлдав.


Тиймээс хэрэв та нар Христтэй хамт амилуулагдсан л юм бол дээгүүрх зүйлсийг эрсээр бай. Тэнд Христ Бурханы баруун талд заларч байгаа.


Ах дүүсийн хайраар бие биеэ хайрла. Бие биеэ өөрсдөөсөө дээгүүр дээдлэн хүндэл.


Хэрэв та нар Миний дотор, Миний үгс та нарын дотор байвал та нар юу хүссэнээ гуй. Тэгвэл та нарын төлөө биелэх болно.


Тэрчлэн тэдний дунд хэн нь хамгийн агуу нь байх талаар ч маргаан дэгджээ.


Тэд энэ бүхнийг сонсох зуур Тэр нэгэн сургаалт зүйрлэл айлдав. Учир нь Тэр Иерусалимаас холгүй байсан тул, тэд Бурханы хаанчлал тэр даруй бий болох юм хэмээн бодож байлаа.


Өөрийнхөө төлөө чи Надаар юу хийлгэхийг хүснэ вэ? гэсэнд, тэр —Эзэн, би дахин харахыг хүсэж байна гэхэд


Есүс түүнд —Чиний төлөө юу хийж өгөхийг чи Надаас хүсэж байна вэ? гэхэд, сохор эр Түүнд —Рабуни (Багш гэсэн утгатай), би дахин хараатай болмоор байна гэжээ.


Харин чи, чи өөртөө агуу зүйлсийг хайж байна уу? Бүү хай. Учир нь үзэгтүн, Би бүх махан биеүд дээр гай гамшиг авчрах гэж байна» гэж ЭЗЭН тунхаглаж байна. «Харин чиний явж болох бүх газарт Би чиний амийг чамд олз болгон өгнө»” гэжээ.


Таны эрхэм хатагтай нарын дунд хаадын охид байдаг. Таны баруун гар талд Офирын алтаар гоёсон хатан зогсдог.


Ялладаг нь хэн юм бэ? Христ Есүс нь үхээд, бүр амилуулагдсан, Бурханы баруун талд байдаг, бидний төлөө зуучлан гуйдаг Нэгэн юм.


Тэгээд Батшеба Адониагийн төлөө Соломон хаантай ярилцахаар бараалхав. Хаан босон, ээжийгээ угтан авч, түүнд мэхийгээд, дахин сэнтийдээ залрав. Тэгээд тэрээр ээждээ сэнтий засуулсанд ээж нь Соломоны баруун талд нь суулаа.


Ингээд Эзэн Есүс тэдэнд айлдсаны дараа тэнгэр өөд авагдаж, Бурханы баруун гарт залрав.


Харин Есүс —Та нар юу гуйж байгаагаа мэдэхгүй байна. Миний уух аяганаас та нар ууж чадах уу? гэсэнд тэд —Чадна гэцгээв.


Swiv nou:

Piblisite


Piblisite