10 Тэд одыг хараад, үлэмж баяр хөөр болж ихэд баярлажээ.
10 Тэд одыг хараад, үлэмж баяр хөөрөөр бялхав.
Түүний ариун нэрээр сайрх. ЭЗЭНийг эрэн хайгчдын зүрх баяртай байх болтугай.
Өөрсдөд нь хэлүүлсний дагуу сонсож, үзсэн болгоныхоо төлөө хоньчид Бурханыг магтан алдаршуулсаар буцлаа.
Тэнгэр элч тэдэнд —Бүү айгтун, харагтун, би бүх ард түмнийг үлэмж баярлуулах сайн мэдээг та нарт авчирлаа.
Үндэстнүүд баярлан, баяр хөөрөөр дуулаг. Учир нь Та хүмүүсийг шударга ёсоор шүүж, Дэлхий дээр үндэстнүүдийг захирах болно. Села
ЭЗЭН түүнийг газрын өндрийг унуулан явуулж, талбайн ургацыг идүүлж, хаднаас бал, цахиур хаднаас тос гаргаж түүнд хөхүүлсэн.
Тэд хааны айлдварыг сонсоод замдаа гарав. Тэгтэл тэдний зүүнтээд харсан од тэдний өмнө явсаар Хүүхдийн байсан газар хүрээд тогтов.
Тэгээд гэрт орж, эх Мариагийн хамт байгаа Хүүг хараад сөгдөн, Түүнд мөргөж, эрдэнэсийн хайрцгаа нээгээд алт, гүгэл, мирийг бэлэг болгон барив. —