Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Матай 15:23 - Ариун Библи 2004

23 Харин Есүс түүнд нэг ч үг хэлсэнгүй. Тэгтэл шавь нар нь ирээд, Түүнээс —Түүнийг явуулаач. Тэр эмэгтэй бидний араас хашхирсаар байна шүү дээ гэж гуйв.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

23 Харин Есүс түүнд нэг ч үг хариулсангүй. Тэгтэл шавь нар нь ирээд, Түүнээс —Түүнийг явуулаач. Тэр эмэгтэй араас маань орилсоор байна шүү дээ гэж гуйв.

Gade chapit la Kopi




Матай 15:23
8 Referans Kwoze  

Орой болох үед шавь нар нь Түүн дээр ирж, —Энэ газар зэлүүд мөн цаг хэдийн талийжээ. Хурсан олныг тараан явуулаач! Тэгвэл тэд гацаанууд уруу явж, өөрсдөдөө хоол хүнс худалдаж авах болно шүү дээ гэцгээв.


Хашхиран, тусламж дуудахад минь ч Тэрээр залбирлыг минь хаасан.


ЭЗЭН, Тан уруу би хашхирч байна. Хад минь, чихээ бүү бөглөөч. Учир нь хэрэв Та дуугүй байвал Би нүх уруу унадаг хүмүүсийн адил болно.


ЭЗЭН Бурхан чинь чамайг энэ дөчин жилийн турш цөлд удирдсан бүх л зам мөрийг дурсан сана. Энэ нь чиний зүрхэнд юу байсныг, Түүний тушаалыг дагах эсэхийг чинь мэдэхийн тулд, чамайг номхтгож, шалгаж сорихын тулд байсан юм.


Иосеф ах нараа хараад, тэднийг таньсан боловч таньдаггүй хүн шиг —Та нар хаанаас ирэв? хэмээн ширүүн дуугаар хэлсэнд тэд —Бид үр тариа худалдаж авахаар Канаан нутгаас ирцгээлээ гэв.


Нэгэн Канаан эмэгтэй тэр мужаас ирж, —Давидын Хүү Эзэн, намайг өршөөгөөч. Охиныг маань чөтгөр хэрцгийгээр эзэмдэж байна гэж орилов.


Гэтэл Есүс —Би зөвхөн Израилийн гэрийн алдагдсан хонинууд уруу илгээгдсэн юм гэсэн


Swiv nou:

Piblisite


Piblisite