Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Матай 12:18 - Ариун Библи 2004

18 «Миний сонгосон Зарц, сэтгэлд минь нийцсэн Миний Хайртыг харагтун. Би Түүний дээр Өөрийн Сүнсээ байлгана. Тэр нь харь үндэстэнд шударга ёсыг тунхаглах болно.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

18 «Миний сонгосон Зарц, Сэтгэлд минь нийцсэн Хайртыг минь харагтун. Би Түүний дээр Сүнсээ байлгана. Тэрээр харийнханд Шударга ёсыг тунхаглана.

Gade chapit la Kopi




Матай 12:18
40 Referans Kwoze  

Миний өргөмжилсөн Зарц, Миний сэтгэлд таалагддаг Миний сонгосон нэгнийг харагтун. Би Түүний дээр Өөрийн Сүнсийг тавина. Тэр үндэстнүүдэд шударга ёсыг авчирна.


—Эзэний Сүнс Над дээр байна. Учир нь сайн мэдээг ядууст дэлгэрүүл гэж Тэр Намайг тосолсон юм. Тэр Намайг илгээсэн нь Олзлогдогсдод эрх чөлөөг тунхаглах, Сохруудад хараа оруулах, Дарамтанд байгсдыг чөлөөлөхийн сацуу,


Энэ нь Назарын Есүсийн тухай бөгөөд Бурхан хэрхэн Түүнийг Ариун Сүнс ба хүч чадлаар тосолсон хийгээд Тэрээр диаволд дарлагдсан бүгдийг эдгээн, сайныг үйлдэж явсан тухай юм. Учир нь Бурхан Түүнтэй хамт байсан.


Бурханаас илгээгдсэн Тэр Бурханы үгийг айлддаг. Учир нь Бурхан Сүнсийг хэмжээлшгүйгээр өгдөг.


Эзэн уруу ир. Тэр бол хүмүүст гологдсон боловч, харин Бурханы өмнө сонгогдсон, үнэт, амьд чулуу билээ.


Үзэгтүн, Миний зарц ухаалгаар үйлдэнэ. Тэр өргөмжлөгдөж, хүндэтгэгдэн үлэмж магтагдана.


ЭЗЭНий Сүнс, мэргэн ухаан болон ойлголтын сүнс, зөвлөх болон хүч чадлын сүнс, ЭЗЭНээс эмээхүй болон мэдлэгийн сүнс Түүн дээр оршино.


Учир нь Түүнийг Эцэг Бурханаас хүндлэл ба алдрыг хүлээн авах үед Сүр Жавхлант Алдараас “Энэ бол Миний хайртай Хүү. Түүнд Миний таалал оршдог” гэсэн дуу гарав.


Учир нь Тэр биднийг харанхуйн эрх мэдлээс авраад, Өөрийн хайрт Хүүгийнхээ хаанчлалд шилжүүлсэн юм.


Бурханы хүслээр Есүс Христийн элч болсон Паул би болон дүү Тимот


Энэ нь хайрлагдсан Түүний дотор бидэнд соёрхсон Түүний нигүүлслийн алдрыг магтуулахын тулд болой.


Тэд хүрч ирээд, чуулганыг цуглуулж, Бурхан өөрсөдтэй нь хамт юу хийсэн болон итгэлийн үүдийг харь үндэстнүүдэд Тэр хэрхэн нээснийг тэд ярьж өглөө.


Тэд үүнийг сонсоод, дуугүй болж, Бурханыг алдаршуулан —Амь өгөх гэмшлийг Бурхан бас харь үндэстнүүдэд соёрхжээ гэцгээв.


Ард олон энэ бүхнийг ширтэн зогслоо. Захирагчид хүртэл Түүнийг тохуурхан —Тэр бусдыг авардаг байсан. Хэрэв Тэр Бурханы Христ, Түүний Сонгогдсон Нэгэн мөн юм бол Өөрийгөө авраг гэж байв.


Тэгээд үүлнээс —Энэ бол Миний Хүү, Миний сонгосон Нэгэн мөн. Түүнийг сонсогтун гэх дуу гарав.


Ариун Сүнс биет хэлбэрээр Түүн дээр тагтаа мэт буун иртэл тэнгэрээс дуу гарч —Чи Миний хайртай Хүү. Чамд Миний таалал оршдог гэв.


Гэтэл үүл гарч, тэднийг нөмрөн авахад, үүлнээс —Энэ бол Миний хайртай Хүү мөн. Түүнийг сонсогтун гэх дуу гарав.


Тэнгэрээс дуу гарч, —Чи Миний хайртай Хүү. Чамд Миний таалал оршдог хэмээв.


Тийн ярьж байтал харагтун, гэрэлт үүл тэднийг бүрхэн авахад үүлнээс —Энэ бол Миний хайрт Хүү мөн. Түүнд Миний таалал оршдог. Түүнийг сонсогтун гэх дуу гарав.


Одоо сонсогтун. Тэргүүн тахилч Иошуа чи болон чиний өмнө сууж буй найз нар чинь, үнэхээр тэд бол билэгдэл болох хүмүүс юм. Үзэгтүн, Би Өөрийн зарц Мөчирийг авчрах гэж байна.


Өө, ЭЗЭН, миний хүч чадал, миний бат цайз болон зовлонгийн өдөр хоргодох газар минь, газар дэлхийн эцсээс үндэстнүүд Тан уруу ирж, “Бидний эцэг өвгөд худал хуурмаг, ашиггүй хоосон зүйлсээс өөр юуг ч өвлөсөнгүй” гэж хэлнэ.


Үндэстнүүд чиний үнэн зөвийг, бүх хаад чиний алдрыг үзнэ. ЭЗЭНий ам хайрласан шинэ нэрээр чамайг нэрлэнэ.


Түүний сэтгэлийн шаналлын үр дүнд Тэр харж, сэтгэл нь ханах болно. Миний Боол, Зөв шударга Нэгэн Өөрийнхөө мэдлэгээр олныг зөвтгөж, тэдний нүглийг нь үүрэх болно.


Нэг удаа Та Өөрийн ариун хүмүүст үзэгдэл дотор айлдаж, “Би хүч чадалт нэгэнд тусламж өгсөн. Би ард түмнээс шилж сонгосон нэгнийг өргөмжилсөн.


Энэ нь эш үзүүлэгч Исаиагаар хэлүүлсэн нь биелэгдэхийн тулд бөгөөд тэр ийн хэлсэн байна.


Swiv nou:

Piblisite


Piblisite