6 Иесси нь Давид хааны эцэг билээ. Уриагийн эхнэрээс Давидад Соломон төрсөн
6 Иесси Давид хааныг төрүүлсэн билээ. Уриагийн эмээс Давидад Соломон төрсөн
Учир нь Давид ЭЗЭНий мэлмийн өмнө зөвийг үйлдэж, хит хүн Уриагийн хэргийг эс тооцвол амьдралынхаа бүх өдрүүдийн турш ЭЗЭНий түүнд тушаасан ямар ч зүйлийг зөрчсөнгүй.
Давид бол Иуда дахь Бетлехемийн Ефрат хүн Иесси гэдэг нэртэй хүний хөвгүүн байв. Иесси найман хөвгүүнтэй байжээ. Тэрээр Саулын үед настай, хөгшин болсон байв.
Иерусалимд түүнд төрсөн хүүхдүүдийн нэрс гэвэл Шаммуа, Шобаб, Натан, Соломон,
Иерусалимд түүнд төрсөн хөвгүүд нь дараах болой. Шимеа, Шобаб, Натан, Соломон, дөрвүүлээ Аммиелын охин Бат-шуагаас төрсөн болой.
Эдгээр нь Давидын сүүлчийн үгс юм. Өндөрт өргөмжлөгдөж, Бурханаар тослогдсон, Израилийн яруу дууллыг бичигч, Иессийн хөвгүүн Давид тунхаглаж байна. —
ЭЗЭН Самуелд айлдаж —Би Саулыг Израилийн хаан байлгахаас нэгэнт татгалзсан учир чи хэдий хүртэл Саулын хойноос гашуудах юм бэ? Эвэртээ тос дүүргэн явагтун. Би чамайг Бетлехемийн хүн Иесси уруу илгээе. Учир нь Би түүний хөвгүүдийн дундаас Өөртөө хааныг сонгосон билээ гэв.
Махан бие мөхөс болохоор Хуулийн хийж чадаагүйг Бурхан хийсэн юм. Тэр Өөрийн Хүүг нүгэлт махан биетэй адил байдалд нүглийн тулд илгээж, махан биеийн дотор нүглийг шийтгэв.
Иессийн хожуулаас нахиа гарч, үндэснээс нь мөчир ургаж, жимс гаргана.
Иессийн хүү Давидын залбирал төгсөв.
Миний бүх хөвгүүнээс (учир нь ЭЗЭН надад олон хөвгүүд өгсөн) Тэрээр миний хүү Соломоныг Израиль дахь ЭЗЭНий хаанчлалын сэнтийд залахаар сонгов.
хит хүн Уриа, Ахлаин хүү Забад,
зургадугаар хүү нь Озем, долдугаар хүү нь Давид юм.
хит хүн Уриа буюу бүгд гучин долоон хүн байв.
Давид хүн явуулж, тэр эмэгтэйн тухай лавлан асуухад, нэг нь —Энэ чинь хит хүн Уриагийн эхнэр, Елиамын охин Батшеба биш үү? гэв.
Учир нь та нар бүгд миний эсрэг хуйвалдсан билээ. Миний хүү Иессийн хүүтэй гэрээ байгуулахад надад дуулгасан хүн үгүй, эдүгээ ч миний төлөө сэтгэл нь өвдсөн, эсвэл миний хүү боолыг минь миний эсрэг болгосныг ч надад дуулгах хүн байхгүй байна хэмээн зэмлэв.
Саул Давидаас —Залуу минь, чи хэний хөвгүүн бэ? хэмээн асуусанд Давид —Би таны боол Бетлехемийн хүн Иессийн хөвгүүн юм хэмээн хариулжээ.
Обедод Иесси, Иессид Давид төржээ.
Салмонд Рахабаар Боаз, Боазд Рутаар Обед төржээ. Обед бол Иессийн эцэг,