Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Марк 9:21 - Ариун Библи 2004

21 Есүс хүүгийн эцгээс —Тэр хэр удаан ийм байдалтай байсан бэ? гэж асуухад, эцэг нь —Багаасаа л ийм байсан.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

21 Есүс, эцгээс нь —Тэр хэр удаан ийм байсан бэ? гэж асуухад эцэг нь —Багаасаа л.

Gade chapit la Kopi




Марк 9:21
15 Referans Kwoze  

Тэнд тэр саа өвчний улмаас найман жил хэвтэрт байсан Айни гэгч хүнтэй тааралджээ.


Лустрт төрөлхийн хөл нь мэдээгүй, хэзээ ч явж үзээгүй нэгэн хүн сууж байлаа.


Гайхамшгаар эдгэсэн тэр нэгэн дөч эргэм насны хүн байлаа.


Төрөлхийн хазгар нэгэн хүнийг хүмүүс авчран сүмийн Үзэсгэлэнт хэмээх дааман хаалганы дэргэд суулгаж, тэр хүн өдөр бүр сүмд ирэгсдээс гуйлга гуйдаг байжээ.


Есүс явж өнгөрөхдөө, төрөлхийн сохор хүнийг харжээ.


Абрахамын охин энэ эмэгтэйг Сатан арван найман жилийн турш хүлээтэй байлгажээ. Тэгвэл энэ эмэгтэй Амралтын өдөр тэрхүү хүлээснээс ангижрах ёсгүй болж байна уу? гэв.


Нэгэн эмэгтэй арван хоёр жилийн турш цус алддаг өвчтэй байсан бөгөөд хэн ч түүнийг эдгээж чадаагүй ажээ.


Арван хоёр жилийн турш цус алддаг өвчтэй байсан нэгэн эмэгтэй байв.


Эмэгтэйгээс төрдөг хүн амьдралаар богино бөгөөд бэрхшээлээр дүүрэн ажгуу.


Дээшээ цорволзон үсчих очнуудын адил хүн зовлонгийн төлөө л төрдөг.


Харагтун, гэм буруугийн дунд би төрсөн бөгөөд Нүглийн дунд эх минь намайг олж тээсэн.


Тэд хүүг Түүн дээр авчрав. Есүсийг хармагц, тэр даруй мөнөөх сүнс хүүг маш хүчтэй татвалзуулж, газар унагахад тэр амнаасаа хөөс цахруулан хөлбөрөн өнхөрч гарав.


Энэ сүнс хүүг минь хөнөөх гэж үргэлж гал, усанд ч шиддэг байлаа. Харин хэрэв Та юуг ч хийж чаддаг юм бол биднийг өрөвдөж туслаач гэлээ.


Swiv nou:

Piblisite


Piblisite