Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Марк 8:2 - Ариун Библи 2004

2 Би хурсан олныг өрөвдөх юм. Учир нь тэд энд Надтай хамт гурав хонолоо. Тэдэнд ямар ч идэх юм алга.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

2 Би энэ хурсан олныг өрөвдөж байна. Учир нь тэд Надтай гурав хоног байж, ямар ч идэх юмгүй болжээ.

Gade chapit la Kopi




Марк 8:2
23 Referans Kwoze  

Хүмүүсийг хараад Тэр өрөвджээ. Учир нь тэд хоньчингүй хонин сүрэг мэт тарж, туйлдсан байлаа.


Тэр дахин биднийг өрөвдөж, бидний гэмийг хөл доор гишгэчнэ. Тийм ээ, Та тэдний бүх нүглийг далайн гүн уруу хаяна.


Бүхний нүд Тан уруу хардаг бөгөөд Та товлосон цагт тэдний хоол хүнсийг өгдөг билээ.


Эцэг хүн үр хүүхдээ өрөвддөгийн адил ЭЗЭН Өөрөөс нь эмээгчдийг өрөвддөг.


Тэр өөрөө ч мөхөс байдлаар хүрээлэгдсэн учраас үл мэдэгч болон төөрөлдөгчийг өршөөх чадвартай байв.


Учир нь бидэнд байгаа нь бидний мөхөс байдлыг хуваалцаж чаддаггүй тэргүүн тахилч бус, харин нүгэлгүй атлаа бүх талаар бидэн шиг соригдсон Нэгэн билээ.


Тэгээд тэр босож, эцэг уруугаа явжээ. Харин эцэг нь түүнийг холоос хараад, ихэд өрөвдөн гүйн ирж, тэврээд үнсэв.


Эзэн түүнийг хараад ихэд өрөвдөн түүнд —Бүү уйл гэв.


Энэ сүнс хүүг минь хөнөөх гэж үргэлж гал, усанд ч шиддэг байлаа. Харин хэрэв Та юуг ч хийж чаддаг юм бол биднийг өрөвдөж туслаач гэлээ.


Есүс эрэг дээр гарахдаа, үй олон хүнийг хараад тэднийг өрөвдөв. Учир нь хүмүүс хоньчингүй хонь мэт байв. Тэр тэдэнд олон зүйлийг зааж эхлэв.


Есүс зөвшөөрсөнгүй, харин түүнд —Гэртээ, өөрийнхөн дээрээ оч. Эзэн чамд ямар агуу зүйлс хийж, чамд хэрхэн өршөөлөө үзүүлснийг тэдэнд мэдэгд гэв.


Тэр өрөвдөн мутраа сунган, түүнд хүрч —Би хүсэж байна. Цэвэрш гэсэнд


Есүс тэднийг ихэд өрөвдөж, нүдэнд нь гар хүрэхэд тэр даруй тэд хараа орж Түүнийг дагалаа.


Эрэг дээр гарахдаа Есүс асар олон хүн байхыг хараад тэднийг ихэд өрөвдөн, өвчтөнүүдийг нь эдгээв.


ЭЗЭН бол нигүүлсэнгүй ба өршөөнгүй, Уурлахдаа удаан, хайр энэрлээр агуу их юм.


Тиймээс Бурханд хамаарах юмсад өршөөнгүй, итгэмжит Тэргүүн Тахилч болж хүмүүсийн нүглийн төлөөх эвлэрүүллийг хийхийн тулд Тэр бүх талаараа Өөрийн ах дүү нартайгаа төстэй болгогдох ёстой байв.


Тусдаа байхаар тэд зэлүүд газрыг зүглэн завиар явав.


Хэрэв Би тэднийг гэрт нь өлөн зэлмүүн буцаавал тэд замдаа ядарч унах болно. Тэдний зарим нь холоос иржээ гэж айлдав.


Елиа харвал түүний толгойн хавьд халуун чулуунууд дээр жигнэсэн талх, ваартай ус байжээ. Тэрээр идэж уучихаад дахиад л хэвтэв.


Swiv nou:

Piblisite


Piblisite