Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Марк 7:37 - Ариун Библи 2004

37 Тэд —Тэр бүгдийг сайнаар үйлдсэн. Тэр дүлийг сонсголтой болгож, хэлгүйг ярьдаг болголоо хэмээн ярилцаж үнэнхүү гайхаж байв.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

37 Тэд —Түүний үйлдсэн болгон сайн ажээ. Тэр дүлийг ч сонсголтой болгож, хэлгүйг ч ярьдаг болголоо хэмээн ярилцаж, үнэнхүү гайхаж байв.

Gade chapit la Kopi




Марк 7:37
16 Referans Kwoze  

Тэгээд тэдний байгаа завин дээр Түүнийг гарахад салхи зогсов. Шавь нар нь бүр [ихэд] гайхав.


Тэр даруй охин босоод явж эхлэв. Тэр арван хоёр настай байжээ. [Тэр даруй] тэд бүр гайхаж орхив.


тэд маш их айж, бие биендээ —Салхи болон нуур хүртэл Түүнд захирагдаж байдаг Тэр ер нь хэн юм бэ? гэцгээж байлаа.


мөнөөх хүн босож, тэр даруй дэвсгэрээ аваад, бүгдийн өмнүүр гарч явлаа. Хүмүүс бүгд мэл гайхаж, —Үүнтэй адил зүйл бид хэзээ ч үзсэнгүй гээд Бурханыг алдаршууллаа.


Бурхан Өөрийнхөө бүтээсэн бүгдийг харахад нэн сайхан байжээ. Үдэш болоод, өглөө болов. Тэр нь зургаа дахь өдөр болой.


Би аймшигтай болоод гайхамшигтай бүтээгдсэн тул Танд талархал өргөнө. Таны үйлс бол гайхалтай бөгөөд Миний сэтгэл ч үүнийг маш сайн мэддэг юм.


Паулын үйлдсэн зүйлийг харсан олон түмэн дуугаа өндөрсгөн лукаон хэлээр —Бурхад хүний дүрээр бидэн уруу буун иржээ гэцгээж байлаа.


Бид үйлдсэн хэргийнхээ төлөө зохих хариуг л авсан. Харин энэ хүн ямар ч буруу юм үйлдээгүй шүү гээд


Бүгд гайхаж өөр хоорондоо —Энэ чинь юу вэ? Эрх мэдэлтэй шинэ сургаал! Тэр бузар сүнснүүдэд хүртэл тушаахад тэд Түүнийг дуулгавартай дагаж байна гэж ярьж байлаа.


Тэр өдөр дүлий нь номын үгсийг сонсож, бүрэнхий харанхуйгаас сохруудын нүд нь харах болно.


Тэднийг гарч явмагц, чөтгөрт эзэмдүүлсэн хэлгүй хүнийг Түүн дээр авчрав.


Хэнд ч ярьж болохгүйг Тэр тэдэнд тушаасан боловч Түүнийг хорих тусам тэд улам бүр зарлан түгээж байлаа.


Дахиад үй түмэн хүн цугларсан тэр өдрүүдэд хүмүүс идэх юмгүй болжээ. Есүс шавь нараа дуудаж, тэдэнд —


Swiv nou:

Piblisite


Piblisite