Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Марк 7:34 - Ариун Библи 2004

34 Есүс тэнгэр өөд ширтэн гүн санаа алдаад, түүнд —Еффата буюу «Нээгд» гэж тушаасанд,

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

34 Есүс тэнгэр өөд ширтэн санаа алдаад, түүнд —Еффата буюу «Нээгд» гэж тушаасанд

Gade chapit la Kopi




Марк 7:34
21 Referans Kwoze  

Тэгээд тэд хадыг зайлуулав. Есүс дээшээ харан —Аав аа, Та Намайг сонссонд Танд Би талархаж байна.


Есүс таван талх, хоёр загасыг авч, тэнгэр өөд ширтэн хүнсийг ерөөгөөд талхыг хувааж, хүмүүст өгүүлэхээр шавь нартаа өгөв. Хоёр загасыг ч бүгдэд нь хуваан хүртээв.


Хүүхдийн гараас барьж Тэр түүнд —Талита кум (орчуулбал «Бяцхан охин минь, Би чамд хэлж байна. Бос!») гэж айлдав.


Петр түүнд —Айни, Есүс Христ чамайг эдгээнэ. Бос, ороо зас гэхэд Айни тэр даруй бослоо.


Есүс түүний уйлахыг болон түүнтэй хамт ирсэн иудейчүүдийн уйлахыг хараад сүнс нь гүнээ шаналж, сэтгэл нь хөдөлж, —


Есдүгээр цагт Есүс чанга дуугаар —Елой, Елой, лама сабахтани? буюу орчуулбал «Миний Бурхан, Миний Бурхан, юунд Та Намайг орхив?» гэж хашхирлаа.


Есүс Өөрийн сүнс дотроо гүнээ санаа алдаж —Яагаад энэ үеийнхэн тэмдэг эрэлхийлнэ вэ? Үнэнээр Би та нарт хэлье. Энэ үеийнхэнд ямар ч тэмдгийг өгөхгүй гэж айлдлаа.


Харин Петр тэднийг бүгдийг нь гаргаад, өвдөг сөхрөн залбирч, цогцост хандаж —Табита, бос гэв. Тэр нүдээ нээн Петрийг хараад, өндийж суулаа.


Тэр ийн айлдаад, чанга дуугаар —Лазар, гараад ир гэж хашхирав.


Учир нь бидэнд байгаа нь бидний мөхөс байдлыг хуваалцаж чаддаггүй тэргүүн тахилч бус, харин нүгэлгүй атлаа бүх талаар бидэн шиг соригдсон Нэгэн билээ.


Ингэж хэлээд, Есүс тэнгэр өөд мэлмий өргөн —Аав аа, цаг нь ирлээ. Таныг Хүү чинь алдаршуулахын тулд Хүүгээ алдаршуулаач.


Есүс дахиад л дотроо гүнээ шаналж, булш уруу хүрч ирэв. Энэ нь агуй байсан бөгөөд амыг нь хадаар тагласан байлаа.


Тэгээд Есүс ойртон ирж, хотыг хараад түүний төлөө уйлж, —


Есүс түүнд —Хараа ор. Итгэл чинь чамайг эдгээв гэжээ.


Тэр очоод авсанд гараа хүргэтэл өргөөд явж байсан хүмүүс зогслоо. Тэгээд Есүс —Би чамд хэлж байна. Залуу минь, бос! гэхэд


Тэр өрөвдөн мутраа сунган, түүнд хүрч —Би хүсэж байна. Цэвэрш гэсэнд


Тэр үзэн ядагдаж, хүмүүсээр орхигдов. Тэр уй гашууны хүн бөгөөд өвчин зовлонг мэдсэн. Бид нүүрээ Түүнээс нуусан. Тэр үзэн ядагдаж, бид Түүнийг хүндэтгээгүй.


Урт хугацаа өнгөрч, Египетийн хаан нас барав. Израилийн хөвгүүд боолчлолоос болж санаа алдан, уйлжээ. Боолчлолоос болж тусламж гуйсан тэдний хашхираан Бурханд хүрэв.


өнөөх хүний чих нь онгойж, хэлний нь согог арилж, зөв ярих болов.


Swiv nou:

Piblisite


Piblisite