14 Есүс дахиад олон түмнийг Өөр уруугаа дуудаж, тэдэнд хандан —Та нар бүгд Намайг сонс. Ойлгогтун.
14 Есүс хурсан олныг дахин дуудаад тэдэнд —Бүгд Намайг сонс бас ухаар.
Хурсан олныг Тэрээр Өөр уруугаа дуудсаны дараа тэдэнд —Сонс, ухаар.
Гүйн очтол, өнөөх амбан эш үзүүлэгч Исаиагийн номыг уншиж байх нь Филипт сонсдов. Тэгээд түүнээс —Та уншиж байгаагаа ойлгож байна уу? гэж асуухад
Тэр —Яв. Ард олонд үүнийг хэлтүгэй! “Сонссоор бай. Гэвч бүү ухамсарла. Үзсээр бай. Гэвч бүү ойлго”.
Гэнэн хүмүүс ээ, эрүүл саруул ухааныг ойлгогтун. Мунхаг хүмүүс ээ, мэргэн ухааныг мэдэгтүн.
Ард түмний дундах мунхгууд аа, анхаараарай. Тэнэгүүд ээ, та нар хэзээ ухаарах юм бэ?
Микаиа —Хэрэв та үнэхээр эсэн мэнд буцаж ирвэл ЭЗЭН надаар дамжуулан яриагүй гэсэн үг гээд, —Бүх ард түмэн, сонсогтун гэв.
Елиа бүх ард түмэнд ойртон зогсоод, —Та бүхэн хэдий болтол хоёр замын хооронд тээнэгэлзэх юм бэ? Хэрэв ЭЗЭН нь Бурхан мөн юм бол Түүнийг дага. Харин Баал мөн бол түүнийг дага гэв. Ард түмэн түүнд нэг ч үг хариулсангүй.
Тэр хооронд олон мянган хүн хуран цуглаж, нэг нэгнээ гишгэчин байв. Тэр эхлээд шавь нартаа хандан —Фарисайчуудын хөрөнгөнөөс болгоомжлогтун. Энэ нь тэдний хуурамч байдал юм.
Ингэж та нар уламжлан авсан ёс заншлаараа Бурханы үгийг хүчингүй болгодог. Үүнтэй адил олон зүйлийг та нар үйлддэг гэж айлдав.
Хүний дотор орж түүнийг бузарлаж чадах юм хүний гадна ер байхгүй. Харин хүнээс гарч байгаа юм хүнийг бузарладаг.
Үүнийг эш үзүүлэгч Иеремиа Иудагийн бүх хүмүүст болон Иерусалимын бүх оршин суугчдад ярин