Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Марк 5:2 - Ариун Библи 2004

2 Түүнийг завинаас буухад тэр даруй бузар сүнстэй хүн булшнаас гарч Есүстэй учрав.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

2 Есүсийг завинаас буухад нь бузар сүнстэй хүн тэр даруй булшнаас гарч ирээд Түүнтэй тулгарав.

Gade chapit la Kopi




Марк 5:2
13 Referans Kwoze  

Тэр үед тэдний синагогт бузар сүнстэй хүн байжээ. Тэр хүн хашхиран —


Учир нь Есүс —Бузар сүнс чи энэ хүнээс гар гэж айлдсан ажээ.


булшнуудын дунд сууж, нууц газруудад шөнийг өнгөрөөн, гахайн мах идэн, савандаа бузар махны шөлийг хийдэг бөгөөд,


Ойртон ирэх зуур нь чөтгөр түүнийг газар унагахад хүү татвалзаж гарав. Гэвч Есүс тэр бузар сүнсийг зэмлээд, хүүг эдгээж, эцэгт нь эргүүлэн өгөв.


Есүс эрэг дээр гартал, чөтгөрт эзэмдүүлсэн нэгэн хүн хотоос гарч Түүнтэй учрав. Тэр хүн удаан хугацааны турш хувцас хунаргүй байж, орон байранд бус, харин булшны агуйд орогнодог байв.


Бяцхан охинд нь бузар сүнс шүглэсэн нэгэн эмэгтэй Түүний тухай сонсоод, тэр даруй ирж Есүсийн хөлд унав.


Тэр нуурын дэргэд дахин сургаал зааж эхлэв. Түүн уруу асар олон хүн хуран цугласан тул Есүс нууран дахь завин дээр гарч суув. Цугласан олон бүгдээрээ нуурын захаар газар дээр байлаа.


Учир нь тэд —Есүс бузар сүнстэй гэж ярьж байсан юм.


Бузар сүнс тэр хүнийг унагааж татвалзуулаад, чанга дуугаар орилон түүнээс гарав.


Хурсан олонд бүчүүлэхгүйн тулд завь бэлэн байлгахыг Өөрийн шавь нарт Тэр даалгав.


цугласан олныг орхин, тэд Түүнийг завин дээр байсан чигээр нь авч явахад өөр завинууд ч дагалдав.


Тэр хүний орон байр нь булшнуудын дунд байв. Хэн ч түүнийг хүлж чадсангүй, бүр гинжээр ч хүлж чадсангүй.


Есүс [завиар] нөгөө эрэг уруу дахин гаталж ирэх үед Түүн уруу олон хүн хуран цуглажээ. Есүс нуурын эрэг дээр байв.


Swiv nou:

Piblisite


Piblisite