Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Марк 15:34 - Ариун Библи 2004

34 Есдүгээр цагт Есүс чанга дуугаар —Елой, Елой, лама сабахтани? буюу орчуулбал «Миний Бурхан, Миний Бурхан, юунд Та Намайг орхив?» гэж хашхирлаа.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

34 Есдүгээр цагт Есүс чанга дуугаар —Елой, Елой, лема сабахтани? (орчуулбал «Бурхан минь, Бурхан минь, юунд Та Намайг орхив?») гэж хашхирлаа.

Gade chapit la Kopi




Марк 15:34
16 Referans Kwoze  

Бурхан минь, Бурхан минь, юунд Та намайг орхисон бэ? Миний ёолох дуу, миний авралаас Та юунд хол байна вэ?


Есдүгээр цагийн орчим Есүс чанга дуугаар —Ели, Ели, лама сабахтани? гэж хашхирлаа. Энэ нь «Бурхан минь, Бурхан минь, юунд Та Намайг орхив?» гэсэн үг аж.


Тэрээр махан биеийнхээ өдрүүдэд Өөрийг нь үхлээс аварч чадах Нэгэнд чанга хашхиран, нулимсаараа залбирал болоод гуйлтуудаа өргөсөн. Тэр сүжигтэй байсан тул Бурхан Түүнийг сонссон билээ.


Өөрийнхөө нүүрийг надаас бүү нуугаач. Өөрийн зарцыг уурласандаа бүү орхиоч. Та миний тусламж байсаар ирсэн. Миний авралын Бурхан, Намайг бүү хаяж, бүү орхиоч.


Тэгэхдээ тэд “Бурхан түүнийг хаясан. Аврах хүн байхгүй учраас түүнийг хөөж, барь” гэж хэлсэн.


би залбирал дотор ярьсаар байтал, түрүүчийн үзэгдэл дунд миний үзсэн хүн Габриел, оройн тахилын үед намайг ихэд ядарсан байхад над дээр ирэв.


Үгээгүй, ядуус ус эрсэн боловч байсангүй. Цангаснаас болж тэдний хэл хатжээ. ЭЗЭН Би Өөрөө тэдэнд хариулж, Израилийн Бурхан Би тэднийг мартахгүй.


Би өөрийн хад Бурханд “Юунд Та намайг мартсан бэ? Юунд би дайсны дарамтнаас болж гашуудан явна вэ?” гэж хэлнэ.


Өдрийн есдүгээр цагийн орчим тэрээр үзэгдэл дотор Бурханы тэнгэр элч түүн уруу ирж “Корнел!” гэхийг тод үзэв.


Есүс —Аав аа, Таны гарт Би сүнсээ даатгая гэж чанга дуугаар хашхирлаа. Үүнийг хэлээд Тэр амьсгалаа хураав.


Энэ нь зургадугаар цагийн орчим байсан бөгөөд есдүгээр цаг хүртэл бүх газрыг харанхуй нөмрөв.


Юунд Та биднийг үүрд мартана вэ? Юунд Та биднийг ийм удаан орхино вэ?


Энэ замаар өнгөрөгч та бүгдэд энэ нь юу ч биш гэж үү? Ширүүн уур хилэнгийнхээ өдөр ЭЗЭНий учруулсан, надад хүндээр тохиолдсон, миний өвдөлттэй адил өвдөлт байгаа эсэхийг харагтун, үзэгтүн.


Зургадугаар цагаас есдүгээр цаг хүртэл бүх газрыг харанхуй нөмрөн авлаа.


Тэд Түүнийг цовдлох үед гуравдугаар цаг байсан юм.


Тэнд зогсож байсан хүмүүсээс зарим нь үүнийг сонсоод, —Хараач, Тэр Елиаг дуудаж байна гэжээ.


Swiv nou:

Piblisite


Piblisite