Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Марк 15:19 - Ариун Библи 2004

19 Тэд Түүний толгойг хулсаар цохилж, Түүний өөдөөс нулимж, өвдөг сөхрөн Түүнд мөргөсөөр байлаа.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

19 толгойг нь хулсаар цохилж, өөдөөс нь нулимж, өвдөг сөхрөн Түүнд мөргөцгөөж байлаа.

Gade chapit la Kopi




Марк 15:19
32 Referans Kwoze  

Зарим нь Түүний өөдөөс нулимж, нүдийг нь боож нударгалан, жанчиж, —Эш үзүүлээдэх! гэж байв. Бараа бологчид нь Есүсийн нүүрийг алгадаж байлаа.


Иймээс Түүнийг доромжилсон доромжлолыг бид үүрэн, буудлын гадна гарч Түүн уруу очицгооё.


Энэ нь Есүсийн нэрд тэнгэрт байгаа, газар дээр байгаа, газрын доор байгаа бүх юмс өвдөг сөгдөж,


Харин Бурханы хариу юу байв? «Баалд өвдөг сөгдөөгүй долоон мянган эрийг Би Өөртөө үлдээсэн» гэсэн юм.


Цэргүүд хүртэл Түүнийг дооглон, дэргэд нь ирээд Түүнд гашуун цуу өгч, —


Херод цэргүүдийнхээ хамт Түүнийг доромжлон гутааж, доог тохуу хийсний дараа Түүнд гоёмсог нөмрөг нөмрүүлж, Пилат уруу буцаан хүргүүлэв.


Есүсийг харгалзагсад Түүнийг зодож, Түүгээр доог тохуу хийв.


Тэд Түүнийг басамжилж, нулимж, ташуурдаад ална. Тэгээд гурав хоногийн дараа Тэр дахин амилна гэв.


Есүс тэдэнд —Елиа эхлээд ирж, бүх зүйлсийг сэргээх ёстой. Харин яагаад Хүний Хүүгийн тухай Тэр их зовж, басамжлагдах ёстой гэж бичигдсэн билээ?


Цэргийн бүлгүүдийн охин оо, өөрсдийгөө цэргийн бүлгүүд болгож цуглуул. Тэд биднийг бүсэлсэн. Тэд саваагаар Израилийн шүүгчийн хацрыг саваадах болно.


Түүний төрх нь аливаа хүнийхээс, Түүний хэлбэр нь хүний хөвгүүдийнхээс илүүгээр зэрэмдэг байсан учраас олон хүмүүс чамайг үзээд хирдхийв.


Цохигчдод Би нуруугаа өгч, сахлыг минь үгтээх хүнд Би хацраа тавьж өглөө. Доромжлол, нулималтаас Би нүүрээ халхлаагүй.


Үндэстнүүдэд үзэн ядагдсан, басамжлагдсан Нэгэн болох захирагчдын зарцад хандан Израилийн Аврагч, түүний Ариун Нэгэн, ЭЗЭН ингэж айлдаж байна. “Чамайг сонгосон Израилийн Ариун Нэгэн, итгэмжит ЭЗЭНээс болж хаад үзээд босно, ноёд ч мөн бөхийнө”.


Би Өөрөөрөө тангарагласан. Миний амнаас үнэн зөв дотор үг гардаг бөгөөд эргэж буцахгүй. Тиймээс Надад өвдөг бүхэн сөхөрч, хэл бүр тангараглана.


Дааман хаалганы дэргэд суугчид миний тухай ярьдаг бөгөөд Би согтуурагчдын дуу нь болсон.


Тэрээр та нарыг шалгах үед энэ чинь сайн болох уу? Эсвэл хүнийг хуурдаг шиг та нар Түүнийг хуурах уу?


Гэсэн ч Би Израильд долоон мянган хүн үлдээх бөгөөд тэд бүгд Баалын өмнө өвдөг сөгдөөгүй, түүнийг үнсээгүй хүмүүс юм гэж айлдав.


тэд —Таны зарц, бидний эцэг амар сайн, одоо хүртэл амьд сэрүүн байгаа гэж хариулаад, толгой бөхийн мөргөцгөөжээ.


Абрахамын зарц тэдний үгийг сонсоод, газарт бөхийн, ЭЗЭНд мөргөөд,


Түүн уруу нулимж, хулсыг нь аваад толгой уруу нь цохилоо.


Иудейчүүдийн Хаан, мэнд хүргэе гэж тохуурхаж байв.


Тэд Есүсийг элэглэн дооглосны дараа, улаан нөмрөгийг нь авч, Өөрийнх нь хувцсыг өмсгөв. Тэгээд тэд Түүнийг цовдлохоор гадагш авч явлаа.


Swiv nou:

Piblisite


Piblisite