24 Есүс тэдэнд —Энэ бол Миний гэрээний цус бөгөөд олны төлөө урсах болно.
24 Есүс тэдэнд —Энэ нь олны төлөө урсах, гэрээний цус минь юм.
Тиймээс Мосе цусыг авч, ард түмний дээгүүр цацан, —Эдгээр бүх үгсийн дагуу ЭЗЭНий та нартай байгуулсан гэрээний цусыг үзэгтүн гэв.
Мөн чиний хувьд ч гэсэн, Миний гэрээний цус чамтай хамт байгаа учир Би чиний хоригдлуудыг усгүй нүхнээс чөлөөлнө.
Тэрчлэн зоогийн дараа мөн аяга авч “Энэ аяга бол Миний цусаар тогтоогдох шинэ гэрээ мөн. Үүнээс та нар уух болгондоо Намайг дурсан үүнийг үйлд” гэсэн юм.
Бидний ерөөдөг ерөөлийн аяга нь Христийн цусан доторх оролцоо биш үү? Бидний хугачдаг талх нь Христийн бие доторх оролцоо биш үү?
Есүс тэдэнд —Үнэнээр, үнэнээр Би та нарт хэлье. Хэрэв та нар Хүний Хүүгийн махыг идэхгүй, цусыг нь уухгүй л бол та нарын дотор амь байхгүй.
Учир нь Хүний Хүү хүртэл үйлчлүүлэхийн тулд бус, харин үйлчлэхийн тулд, мөн Өөрийн амийг олны төлөө золиос болгон өгөхийн тулд ирсэн юм гэж айлдлаа.
ЭЗЭН тунхаглаж байна. “Үзэгтүн, Израилийн гэр болон Иудагийн гэртэй Би шинэ гэрээ хийх өдрүүд ирж байна.
Тэр аяга авч, талархал өргөөд, аягаа тэдэнд өгөв. Тэд цөмөөрөө түүнээс уулаа.
Үнэнээр Би та нарт хэлье. Би Бурханы хаанчлалд дахин шинээр дарс уух тэр өдрийг хүртэл усан үзмийн дарс дахин хэзээ ч уухгүй гэж айлдав.
Тийн идэцгээсний дараа Тэр мөн аяга авч, —Энэ нь та нарын төлөө асгагдах Миний цусаар тогтоох шинэ гэрээ юм.