Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Марк 10:27 - Ариун Библи 2004

27 Есүс тэднийг хараад —Энэ нь хүмүүст боломжгүй боловч Бурханы хувьд өөр. Учир нь Бурханд бүх юм боломжтой гэж айлдав.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

27 Есүс тэднийг хараад —Энэ нь хүмүүст боломжгүй боловч Бурханы хувьд өөр. Учир нь Бурханд бүх юм боломжтой гэж хэлэв.

Gade chapit la Kopi




Марк 10:27
15 Referans Kwoze  

Есүс тэднийг хараад, —Энэ нь хүмүүст боломжгүй, харин Бурханд бүх юм боломжтой гэж айлдав.


“Үзэгтүн, Би бол ЭЗЭН, бүх махан биеийн Бурхан. Надад ямар нэгэн зүйл дэндүү хэцүү юу?”.


Та бүх юмсыг үйлдэж чаддаг бөгөөд Таны төлөвлөсөн зүйлсийн нэг нь ч бүтэлгүйтдэггүй гэдгийг би мэддэг.


“Өө, Эзэн БУРХАН! Үзэгтүн, Та Өөрийн аугаа хүч чадлаар болон Өөрийн сунгасан мутраар тэнгэрүүд ба газрыг бүтээсэн билээ. Танд юу ч дэндүү хэцүү биш.


Учир нь Бурханд боломжгүй юм гэж нэг ч байхгүй гэж хэлэв.


Есүс —Хүмүүст боломжгүй зүйлс Бурханд боломжтой гэв.


Бурхан бол үхэгсдээс хүртэл амилуулах чадалтай хэмээн Абрахам үзсэн бөгөөд тэр хүүгээ ийнхүү амилуулагдсан мэт буцаан авсан юм.


Тэр бүх юмсыг Өөртөө захируулж чадах хүчээрээ бидний дорд биеийг Өөрийнхөө цог жавхлант биетэй адил болгон өөрчилнө.


Түмэн цэргийн ЭЗЭН ингэж айлдаж байна. «Хэрэв энэ нь эдгээр өдрүүдэд энэ ард түмний үлдэгсдийн нүдэнд хэт хэцүү байвал, энэ нь мөн Миний мэлмийд хэцүү байх уу?» гэж түмэн цэргийн ЭЗЭН тунхаглаж байна.


Хааны гарын түшмэл хүн Бурханы хүнд хариулан, —Үзэгтүн, ЭЗЭН тэнгэрт цонхнуудыг хийсэн ч ийм юм байж болно гэж үү? гэжээ. Тэгэхэд Елиша —Үзэгтүн, чи үүнийг өөрийн нүдээр үзэх боловч чи үүнээс идэхгүй гэж хэлэв.


Тиймээс Тэр Өөрөөр нь дамжуулан Бурханд ойртогсдыг бүрэн төгс аврах чадвартай. Учир нь Тэр тэдний төлөө зуучлан залбирахын тулд үргэлж амьд байдаг.


Энэ нь ЭЗЭНий мэлмийд өчүүхэн зүйл юм. Тэрээр бас моабчуудыг та нарын гарт өгөх болно.


тэд бүр ч илүү гайхаж, Түүнд —Тэгвэл хэн аврагдаж чадах юм бэ? гэцгээв.


Swiv nou:

Piblisite


Piblisite