Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Малахи 1:2 - Ариун Библи 2004

2 “Би та нарыг хайрласан” гэж ЭЗЭН айлдаж байна. Гэвч та нар “Та биднийг яаж хайрласан юм бэ?” гэж асуудаг. ЭЗЭН тунхаглаж байна. “Есав нь Иаковын ах бус уу? Гэсэн ч Би Иаковыг хайрлаж,

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

2 “Би та нарыг хайрласан” гэж ЭЗЭН айлдаж байна. Гэвч та нар “Та биднийг яаж хайрласан юм бэ?” гэдэг. ЭЗЭН тунхаглаж байна. “Есав нь Иаковын ах бус уу? Гэсэн ч Би Иаковыг хайрлаж,

Gade chapit la Kopi




Малахи 1:2
32 Referans Kwoze  

ЭЗЭН түүнд холоос үзэгдэн, “Би чамайг үүрдийн хайраар хайрласан. Тийм учраас Би чамайг хайр энэрлээр татсан билээ.


Гэсэн ч ЭЗЭН зөвхөн чиний өвөг дээдсийг хайрлахаар таашаан соёрхож, тэдний үр удмынхан болох та нарыг өнөөдрийнхтэй адил бүх ард түмнүүдийн дээгүүр сонгож авсан.


Тэр өвөг дээдсийг чинь хайрласан учир тэдний хойч үеийг сонгосон. Тэр чамайг Өөрөө агуу хүчээрээ Египетээс авчирсан нь


Та нар өөрсдийнхөө үгсээр ЭЗЭНийг ядраасан. Гэсэн ч та нар “Бид яаж ядраасан юм бэ?” гэдэг. Үүгээрээ та нар “Мууг үйлдэгч хүн бүр ЭЗЭНий мэлмийд сайн бөгөөд Тэр тэднийг таашаадаг” эсвэл “Шударга ёсны Бурхан хаана байна вэ?” гэж хэлж байна.


Энэ үеийнхэн, ЭЗЭНий үгэнд анхаар. Би Израилийн хувьд цөл, эсвэл гүн харанхуйн орон байв уу? Яагаад миний хүмүүс “Бид хэрэн тэнүүчилнэ. Бид Тан уруу дахин ирэхгүй” гэж хэлнэ вэ?


ЭЗЭН ингэж айлдаж байна. “Та нарын эцэг өвгөд Надаас ямар шударга бус зүйл олсон болоод Надаас холдон, хоосны араас явж, хоосон болов?


Чи Миний нүдэнд үнэтэй, хүндтэй бөгөөд Би чамд хайртай учраас Би чиний оронд өөр хүнийг өгч, чиний амийн оронд өөр хүмүүсийг солино.


Тэрээр надад “Би чамайг өнөр өтгөн болгож үржүүлнэ. Би чамаас олон үндэстэн бий болгож, энэ газрыг чиний үр хүүхдүүдэд үүрдийн өмч болгон өгнө” гэж хэлсэн.


Исаак ихэд цочирдон —Тэгвэл надад ангийн мах авчирч өгсөн тэр хүн хэн бэ? Би чамайг ирэхээс өмнө бүгдийг нь идээд, түүнийг ерөөсөн билээ. Тэр л гарцаагүй ерөөгдөх болно гэв.


ЭЗЭН түүнд —Чиний хэвлий дотор хоёр үндэстэн байна. Чиний биеэс хоёр үндэстэн салах бөгөөд Нэг үндэстэн нь нөгөөгөөс хүчтэй ба Том нь багадаа зарцлагдах болно гэлээ.


Харин тэр хүн өөрийгөө зөвтгөх гэж Есүст —Миний хөрш гэдэг чинь хэн бэ? гэжээ.


Би та нарыг яаж хайрласан шиг та нар бие биеэ хайрлагтун. Энэ бол Миний тушаал.


Гэсэн хэдий ч ЭЗЭН Бурхан чинь чамайг хайрладаг учир Балаамыг сонсохыг хүссэнгүй, харин тэр хараалыг чиний төлөө ерөөл болгон хувиргасан.


Үнэхээр Тэр ард түмнүүдийг хайрладаг, бүх ариун хүмүүс нь Таны мутарт байна. Тэд Таны хөлд хэвтэн Таны үгийг хүлээн авна.


Бозрагаас хурц улаан өнгийн хувцастай Едомоос ирэгч энэ хэн бэ? Сүр жавхлантайгаар хувцасласан, Өөрийн хүчний агуу байдлаараа урагш тэмүүлэгч нь хэн бэ? “Энэ бол зөвийг өгүүлэгч аврах хүчтэй Би байна”.


ЭЗЭН ингэж айлдаж байна. “Едомын гурав, дөрвөн алдаа зөрчлийн шийтгэлийг Би болиулахгүй. Учир нь тэр өөрийн өрөвдөх сэтгэлийг даран, ах дүүгээ илдтэйгээ мөрдсөн. Түүний уур нь бас үргэлжлүүлэн тастсан. Тэр үүрд хилэнтэй байсан.


Түрүүлж гарсан хүүхэд нь улаан, бүх бие нь үстэй арьс шиг байсан учир түүнд “Есав” гэдэг нэр өгчээ.


Дараа гарсан дүү нь Есавын өсгийнөөс гараараа зуурч гарсан учир түүнд “Иаков” гэдэг нэр өгчээ. Ребека тэднийг төрүүлэхэд Исаак жаран настай байлаа.


Таныг хайрлан Израилийн сэнтийд залсан Таны Бурхан ЭЗЭН магтагдах болтугай. ЭЗЭН Израилийг мөнхөд хайрласан учир зөв шударгаар засаглуулахын тулд тэрээр таныг хаан болгон өргөсөн ажээ гэж хэлэв.


Тэрээр —Бид аль замаар явах вэ? гэж асуухад Иехошафат —Едомын цөлийн замаар гэж хариулав.


Swiv nou:

Piblisite


Piblisite