Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Лук 9:12 - Ариун Библи 2004

12 Өдөр хэвийх үед арван хоёр нь Түүн уруу ирж, —Хурсан олныг энэ хавийн суурингууд уруу явуулъя. Тэд тэнд очиж хоноглох газар, унд хоол олог. Учир нь бид энд эзгүй зэлүүд газар байна шүү дээ гэв.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

12 Үд хэвийх үед арван хоёр нь Түүн дээр ирж, —Хурсан олныг тарааж явуулаач. Тэд ойр хавийн суурингуудад очиж хоноглох газар, унд хоол олог. Учир нь бид энд зэлүүд газар байна шүү дээ гэв.

Gade chapit la Kopi




Лук 9:12
13 Referans Kwoze  

Харин Есүс түүнд нэг ч үг хэлсэнгүй. Тэгтэл шавь нар нь ирээд, Түүнээс —Түүнийг явуулаач. Тэр эмэгтэй бидний араас хашхирсаар байна шүү дээ гэж гуйв.


Цөлд, ган гачигтай газарт Би чамайг халамжилсан.


Үүний дараа Есүс Галил (буюу Тибер) нуурын нөгөө тал уруу явав.


Есүс шавь нараа Өөр дээрээ дуудаад, тэдэнд —Би энэ хурсан олныг өрөвдөж байна. Тэд Надтай хамт гурван өдрийн турш байж, ямар ч идэх юмгүй болжээ. Би тэднийг өлөн зэлмүүн явуулмааргүй байна. Тэд замдаа сульдах вий гэхэд нь,


Би тэдэнтэй энх тайвны гэрээг байгуулж, хөнөөлт араатнуудыг энэ нутгаас үгүй хийх болно. Ингэснээр тэд цөлд аюулгүй амьдарч, ойд унтах юм.


Есүс үүнийг сонсоод тэндээс гарч завиар зэлүүд газар уруу ганцаараа явжээ. Хурсан олон сонсоод, хотоос гарч Түүнийг явганаар дагалаа.


Гэвч олон түмэн үүнийг нь мэдээд, Түүнийг дагажээ. Тэр тэднийг угтан авч, Бурханы хаанчлалын тухай тэдэнд яриад, эдгээлт хэрэгтэй хүмүүсийг нь эдгээв.


Харин Тэр тэдэнд —Та нар тэдэнд идэх юм өг гэхэд тэд —Бид явж, энэ бүх хүмүүст зориулан идэх хоол хүнс худалдаж авахгүй л бол, бидэнд таван талх, хоёр загаснаас илүү юм алга гэжээ.


Та нарын залбирал болон Есүс Христийн Сүнсний туслалцаагаар дамжуулан би суллагдах болно гэдгийг би мэддэг.


Swiv nou:

Piblisite


Piblisite