54 Гэсэн хэдий ч Тэр охины гараас барьж, —Охин минь, бос гэж дуудсанд
Тэр нь эцэг өвгөдийг нь Египетийн нутгаас гаргахын тулд гараас нь барьсан тэр өдөр тэдэнтэй байгуулсан гэрээ буюу хэдийгээр Би тэдэнд нөхөр нь байсан боловч тэдний зөрчсөн Миний гэрээтэй адил биш юм” гэж ЭЗЭН тунхаглаж байна.
Харин Петр тэднийг бүгдийг нь гаргаад, өвдөг сөхрөн залбирч, цогцост хандаж —Табита, бос гэв. Тэр нүдээ нээн Петрийг хараад, өндийж суулаа.
Тэр ийн айлдаад, чанга дуугаар —Лазар, гараад ир гэж хашхирав.
Учир нь Эцэг үхэгсдийг босгон, тэдэнд амь өгдөгчлөн, Хүү нь бас Өөрийн хүссэн хүнд амь өгдөг.
Тэр гэрт нь ирээд, Петр, Иохан, Иаков болон охины эцэг эхээс өөр хэнийг ч орохыг зөвшөөрсөнгүй.
Харин Есүс гараас нь барьж өндийлгөхөд, хүү босов.
Есүс тэр хүнийг гараас нь хөтөлж тосгоноос гаргаад, нүд уруу нь нулимсны дараа, түүн дээр мутраа тавиад түүнээс —Чи ямар нэгэн юм харж байна уу? гэж асуухад,
Тэр түүн уруу ирээд гараас нь барин босгоход тэр эмэгтэй халуурахаа болиод, тэдэнд үйлчилжээ.
Тэднийг гарсны дараа Есүс дотогш орж, охины гараас барихад охин босов.
(Энэ нь «Би чамайг олон үндэстний эцэг болгосон» гэж бичигдсэнчлэн ажээ) үхэгсдэд амь өгөгч, байхгүйг байгаагаар дуудагч, өөрийн итгэсэн Бурханы өмнө бид бүгдийн эцэг юм.
охин үхсэнийг мэдэж байсан тэд Түүнийг тохуурхан инээлдэж эхлэв.
түүний сүнс эргэн ирж, охин тэр даруй босов. Тэгээд Есүс, охинд идэх юм өг гэжээ.