Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Лук 8:47 - Ариун Библи 2004

47 Өнөөх эмэгтэй анзаарагдахгүй өнгөрөөгүйгээ мэдээд, айн чичирсээр ирж Түүний өмнө унаж, ямар шалтгаанаар Түүнд хүрсэн хийгээд хэрхэн тэр даруй эдгэрснээ бүх хүмүүсийн өмнө ярилаа.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

47 Өнөөх эмэгтэй анзаарагдахгүй өнгөрөөгүйгээ мэдээд, айн чичирсээр ирж Түүний өмнө унан, ямар шалтгаанаар Түүнд хүрсэн хийгээд хэрхэн тэр даруй эдгэснээ бүх хүмүүсийн өмнө ярилаа.

Gade chapit la Kopi




Лук 8:47
18 Referans Kwoze  

Юу болсныг мэдсэн тэр эмэгтэй айж чичирсээр ирж, Есүсийн өмнө унав. Тэгээд бүх үнэнээ хэлжээ.


Та нар айж, дагжин байж түүнийг хүлээн авсан болон та бүгдийн дуулгавартай байдлыг тэр санахдаа зүрх нь улам бүр та нар уруу ханддаг.


Тиймээс бид үл ганхах хаанчлалыг хүлээн авсан тул талархлаа илэрхийлцгээе. Үүгээр хүндлэл, айдас бүхий тааламжит үйлчлэлийг Бурханд өргөх юм.


Мөхөс байдал, айдас, үлэмжийн чичрэл дотор би та нартай хамт байсан юм.


Эмээн ЭЗЭНд үйлчилж, Сүрдэн баясагтун.


тэр —Бамбар авчир гээд, айж чичирсээр орж ирэв. Тэгээд Паул, Силас хоёрын өмнө сөхөрч,


Ийнхүү Самуел ЭЗЭНий айлдсаныг үйлдэж, Бетлехем уруу ирэв. Хотын ахлагчид түүнийг угтахаар чичирсээр гарч ирэн, —Та энхийн хэргээр ирэв үү? хэмээн өгүүлэв.


Намайг сонсоход, дотор минь дэлсэж, чимээ шуугианд уруул минь чичирнэ. Ялзрал ясанд минь нэвтэрч, зогсож буй газартаа би салганан чичирнэ. Яагаад гэвэл биднийг түрэмгийлэгч ард түмнийг бостол, гамшигт өдөр ирэх хүртэл би нам гүм хүлээх ёстой.


Энэ бүх зүйлийг чинь Миний мутар бүтээсэн. Тиймээс энэ бүгд чинь биет зүйл болсон юм” гэж ЭЗЭН тунхаглав. “Харин даруу, гэмшсэн сэтгэлтэй, Миний үгэнд чичирдэг хүн уруу л Би харна.


Эзэн, миний бүх хүсэл Таны өмнө байна. Миний санаа алдах дуу Танаас нууцлагдаагүй байна.


Иймээс хайрт хүмүүс минь, та нар үргэлж дуулгавартай байсныхаа адил, зөвхөн намайг байхад ч биш, харин эдүгээ байхгүй байхад бүр ч илүү өөрсдийн авралыг айдас ба чичрэлээр биелүүлэгтүн.


Тэд айдас болон баяр хөөртэйгөөр булшийг хурдан орхиж, шавь нарт нь мэдэгдэхээр гүйлдлээ.


Ефраимыг ярихад хүмүүс чичирч байв. Тэр өөрийгөө Израильд өргөмжилсөн боловч Баалыг шүтсэнээр тэрээр бурууг үйлдэж үхсэн юм.


Би Ефраимыг мэддэг бөгөөд Израиль Надаас нуугдаж чадахгүй. Одоо Ефраим аа, чи биеэ үнэлсэн, Израиль өөрийгөө бузарласан.


Бурханаас эмээгч бүгд ээ, ирж сонс, Тэгвэл миний сүнсний төлөө Түүний юу үйлдсэнийг би өгүүлье.


харин Есүс —Хэн нэг нь Надад хүрсэн. Учир нь Надаас хүч гарахыг Би мэдэрсэн гэжээ.


Есүс түүнд —Охин минь, итгэл чинь чамайг эрүүл болголоо. Амар тайван яв даа гэв.


Swiv nou:

Piblisite


Piblisite