Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Лук 7:44 - Ариун Библи 2004

44 тэр эмэгтэй уруу эргэж, Симонд —Чи энэ эмэгтэйг харж байна уу? Намайг гэрт чинь орж ирэхэд чи Надад хөл угаах ус ч өгөөгүй, харин энэ эмэгтэй Миний хөлийг нулимсаараа норгоод үсээрээ арчлаа.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

44 тэр эмэгтэй уруу эргэж, Симонд —Чи энэ эмэгтэйг харж байна уу? Намайг гэрт чинь орж ирэхэд чи Надад хөл угаах ус ч өгөөгүй, харин энэ эмэгтэй хөлийг минь нулимсаараа норгоод үсээрээ арчлаа.

Gade chapit la Kopi




Лук 7:44
11 Referans Kwoze  

сайн үйлсээрээ гэрчлэгдсэн, үр хүүхдүүдээ өсгөн хүмүүжүүлсэн, танихгүй хүмүүст зочломтгой байж, ариун хүмүүсийн хөлийг угаасан, зовсон хүмүүст тусламж үзүүлсэн ба аливаа сайн үйлсэд өөрийгөө зориулсан байх учиртай.


Ингээд тэр түүнийг өөрийн гэртээ дагуулж ирэн, илжгэнд нь өвс тавив. Тэд хөлөө угааж, идэж ууцгаалаа.


Тэгээд даамал Иосефын гэрт тэднийг дагуулан очоод, тэдэнд ус өгч, хөлийг нь угаалгаж, бас илжгэнд нь тэжээл өгчээ.


Эзэнтнүүд минь ээ! Зарцынхаа гэрээр орж, хөлөө угааж, хоноод, маргааш өглөө эрт босож, аян замдаа гарна уу? гэсэнд тэд —Үгүй, бид гадаа талбайд хононо гэв.


Жаахан ус авчруулж, та нар хөлөө угааж, энэ модны доор амарна уу?


Тэр эмэгтэй босож, нүүрээрээ газарт хүртэл мэхийн, —Харагтун, шивэгчин тань эзэнтнийхээ зарц нарын хөлийг угаах боол эмэгтэй чинь билээ хэмээн өгүүлэв.


Харин та нар ядуу хүнийг хүндэтгэсэнгүй. Та нарыг дарлан, шүүхэд аваачигсад нь баячууд биш гэж үү?


Тэгээд Давид Уриад —Гэртээ харьж, хөлөө угаагтун гэв. Уриа хааны гэрээс гарч явсанд, хаан түүний араас бэлэг илгээв.


Түүний хөлд, ард талд нь зогсоод, уйлж нулимсаараа хөлийг нь норгож үсээрээ арчаад, хөлийг нь үнсэж, үнэт тосоороо тослов.


Симон —Илүү өгөөмрөөр хэлтрүүлэгдсэн нь гэж би бодож байна гэсэнд Есүс түүнд —Чи зөв шүүлээ гээд,


Тэгээд саванд ус хийж, шавь нарынхаа хөлийг угаагаад, бүсэлсэн алчуураараа арчиж эхлэв.


Swiv nou:

Piblisite


Piblisite