Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Лук 7:22 - Ариун Библи 2004

22 Тэр тэдэнд —Та нар явж, Иоханд юу харж, сонссоноо хэл. Сохор нь хараа орж, доголон нь алхаж, уяман нь цэвэршиж, дүлий нь сонсож, үхэгсэд нь амилж, ядуу нэгэнд нь сайн мэдээ тунхаглагдав.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

22 Тэр тэдэнд —Та нар явж, Иоханд юу харж, сонссоноо хэл. Сохор нь хараа орж, суунги нь алхаж, уямантай нь цэвэршиж, дүлий нь сонсож, үхэгсэд нь амилж, ядууст сайнмэдээ тунхаглагдаж байна.

Gade chapit la Kopi




Лук 7:22
31 Referans Kwoze  

—Эзэний Сүнс Над дээр байна. Учир нь сайн мэдээг ядууст дэлгэрүүл гэж Тэр Намайг тосолсон юм. Тэр Намайг илгээсэн нь Олзлогдогсдод эрх чөлөөг тунхаглах, Сохруудад хараа оруулах, Дарамтанд байгсдыг чөлөөлөхийн сацуу,


Миний хайрт ах дүү нар аа, сонсогтун. Бурхан энэ ертөнцийн ядуусыг Өөрийг нь хайрлагсдад амласан хаанчлалын өвлөгчид болгож, тэднийг итгэл дотор баян байлгахын тулд сонгоогүй гэж үү?


Сүмд байхад нь Түүн уруу сохор, доголон хүмүүс ирэхэд Тэр тэднийг эдгээжээ.


тэдний нүдийг нээлгэж, тэднийг харанхуйгаас гэрэл уруу, Сатаны эрхшээлээс Бурхан уруу эргүүлэхийн тулд юм. Тэгснээрээ тэд Надад итгэх итгэлээр ариусгагдсан хүмүүсийн дунд нүглийн уучлал ба өвийг хүртэх болно” гэсэн.


Яг тэр үед Есүс олон хүмүүсийг өвчин эмгэгээс нь ангижруулж, бузар сүнсийг нь зайлуулж байлаа. Сохорсон олон хүнд Тэр хараа оруулжээ.


Гэвч Би та нарын дунд даруу болон дорд хүмүүсийг үлдээж, тэд ЭЗЭНий нэрд хоргодох болно.


Үзэгтүн, Би тэднийг хойд зүгийн нутгаас авчирч байна. Би тэднийг газар дэлхийн алслагдсан хэсгүүдээс цуглуулж, тэдний дунд сохор ба доголон, жирэмсэн эмэгтэй ба хүүхдээ төрүүлэх гэж өвдөж буй эмэгтэй бүгд хамтдаа байх болно. Бөөн хүмүүс, тэд энд буцаж ирнэ.


Хэдийгээр нүдтэй боловч сохор, чихтэй боловч дүлий хүмүүсийг авчрагтун.


Би сохруудыг тэдний мэдэхгүй замаар дагуулан, тэднийг мэдэхгүй харгуйгаар удирдана. Би тэдний өмнө харанхуйг гэрэл болгон, барзгар газрыг тэгш тал болгоно. Энэ бол Миний хийх юм. Би тэднийг хийлгүй орхихгүй.


ЭЗЭН сохор хүнд хараа оруулдаг. ЭЗЭН сөхрөгчдийг босгодог. ЭЗЭН зөв шударга хүмүүсийг хайрладаг.


Би сохорт нүд нь, доголонд хөл нь болж байв.


Учир нь бузар сүнсэнд эзлэгдсэн олон хүмүүсээс тэдгээр нь зайлахдаа чанга дуугаар хашхиран гарч байлаа. Саа өвчтэй болон доголон олон хүмүүс эдгэрч байв.


Натанаел түүнд —Назараас ямар нэгэн сайн юм гарч чадна гэж үү? гэхэд, Филип —Ирж, хар л даа гэв.


Сохор нь хараа орж, суунги нь алхаж, уяман өвчтөнүүд нь цэвэршиж, дүлий нь сонсож, үхэгсэд нь амилж, ядууст сайн мэдээ тунхаглагдаж байна.


Надаас болж бүдрээгүй нэг нь ерөөлтэй еэ! гэв.


Swiv nou:

Piblisite


Piblisite